
Хүүхдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, хөгжүүлэх, хамгаалах нь бид бүгдийн үүрэг учир сум хороо бүрт хүүхдийн хөгжил хамгааллын төвтэй болох


Сүүлийн 100 гаран жилд төрийн байгуулал, үнэт зүйл маань 3,4 удаа өөрчлөгдсөн. Тухайн нийгмийн эрүүгийн хуулиар ял шийтгэгдсэн хүмүүсийг өнөөдөр тухайн үйлдэл нь Эрүүгийн хуульд байхгүй боловч, Ял шийтгэгдэж байсан хэмээн Эрх зүйн байдлыг нь дээрдүүлэлгүй хэвээр байлгаж байх тул Шүүхийн шийдвэрээр цагаатгах заалтыг оруулах шаардлагатай байна. Тухайлбал: Коммунизмыг эсэргүүцсэн, дамын наймаа хийсэн, валют хадгалсан, хувийн аж ахуйн эрхэлсэн, ам цуурсан г.м олон үйлдэл одоогийн Эрүүгийн хуульд байхгүй болсон ч үр дагавар нь тухайн хүн, үр хүүхдийнх нь хувьд арилахгүй байсаар байна.


НД шимтгэл төлж төлж тэтгэвэртээ ч гарч чадалгүй хорвоог орхиж байгаа иргэд албан хаагчид маш олон байна. Үлдэх үр хүүхэд ирээдүй хойчдоо өр биш боломж үлдээе.


Нүүрсний сонсголыг өргөн хүрээнд хийж бүх оффтэйк гэрээнүүдийг ил болгох, өмнөх ажлын хэсгийн бий болгосон баримтууд буюу төмөр замын тээвэр ложистик, бөмбөлөгтэй холбоотой баримтуудыг аюулгүй байгаа эсэхэд иргэний төлөөлөл орсон хяналт шалгалтын нэн яаралтай эхлүүлэх шаардлагатай байна.


Ковидын үеэр зарцуулсан төсвийн тайлангийн сонсгол болох гэж байгааг иргэдэд хангалттай мэдээлэл өгөөгүй. Хумьсан хүрээнд хийж олон асуудлыг нуун дарагдуулах магадлалтай боллоо.


Иргэдийг банкны хүүгийн дарамтаас гаргах.


Өнөөгийн нийгэмд авч байгаа цалин нь хоол хүнс, түрээснээс хэтэрдэггүй маш бага ба байрны урьдчилгаа төлбөр нь залуу гэр бүлд маш том дарамт болж байгаа юм.


Дэлхийн ихэнх улс орнуудад хүүхдийн мөнгөн тэтгэмжийн систэм харилцан адилгүй хэрэгждэг. Хүн амын төрөлт, өрхийн амжиргааг дэмжих, хүүхдийн хуримтлал, хадгаламж үүсгэх боломжийг бүрдүүлэхэд чиглэж хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх нь зүйтэй байна.


Бүх төрлийн зээлийн хүүг бууруулахгүй бол эзэн, заяа хоёр 1000 хичээгээд хүүгийн мөлжлөгөөс гарч чадахгүй байна.


Оюутолгойн өр 2030 онд 45,6 тэрбум 💲 болох нь. Монгол улс баялгаа дээрэмдүүлээд өртэй хоцорно. Та бидэнд онгорхой нүх, усгүй цөл, хэдэн тэрбум 💲 өр, улам ядуурсан ард түмэн л үлдэнэ. Монголчууд хэзээ ч ашиг хүртэхгүй энэ ЛУЙВРЫН ГЭРЭЭГ маш яаралтай зогсооё‼️


Төлсөн НДШ-дээ суурилж иргэд амжиргааны зээлээ авдаг. Хугацаандаа эргэн төлөхгүй бол суутгаж төлсөн жилээс хасагддаг.


Төрийн худалдан авах үйл ажиллагааг тендерээр зохион байгуулдаг тогтолцоо нь нэг талаараа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлийн үнээс асар өндөр дүнгээр хамгийн хямд, бага зардалтайгаар гүйцэтгүүлж, төр, төсвийн мөнгөнөөс маш өндөр дүнгээр цавчаа хийдэг хэрэгсэл болоод байна.
