ЦАГААН САРЫН БАЯРЫН АМРАЛТЫГ НЭМЭХ (ЗАРИМ БАЯРЫН ӨДРИЙГ ХАСАХ)

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

12,983

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202501-85074

100,000

Содном ЧУЛУУНПҮРЭВ

2025.01.31 11:26

Тайлбар:
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үндэсний түүх соёл, ёс уламжлалдаа нийцүүлэн Цагаан сарын баярын амралтын өдрийг Битүүний өдрөөс эхлүүлэн 6-10 хоног амардаг байхаар хуульчлах. Ингэхдээ нийтийн ухамсарт баттай шингэж, үүргээ гүйцэтгэсэн зарим баярын амралтын өдрүүдийг хасаж, зөвхөн тэмдэглэлт өдөр болгох. Өнөөгийн Монгол Улсад жилд 16 өдрийн баярын амралтын өдрүүд байгаа тоонд бариулан зохицуулах. Ингэснээр Цагаан сар, Наадам, Тусгаар тогтнолын өдөр ба Шинэ жилийн өдрүүдэд жилд 3 удаа олон хоногийн амралттай болох.

Өргөдөл

ЦАГААН САРЫН АМРАЛТЫГ НЭМЭХ (ЗАРИМ БАЯРЫН ӨДРИЙГ ХАСАХ) /Нийлбэрийн чанарыг өөрчлөхгүйгээр нэмэгдэхүүний байрыг солих нь/ Монголчууд жилд 16 хоног амарч байгаа нь дэлхийн дундажтай ойролцоо үзүүлэлт ажээ. https://ikon.mn/n/3bul Монгол Улсад баярын амралтын өдрийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар зохицуулдаг ба энэ хуулийн дагуу бүх нийтээр жилд 16 өдөр амардаг. Энэ нь: 📍01.01 - Шинэ он 📍1, 2, 3 сард - Цагаан сарын Шинийн 1, 2, 3 📍03.08 - ОУ-ын эмэгтэйчүүдийн өдөр 📍06.01 - Хүүхдийн баяр 📍6 сард - Бурхан багшийн Их дүйчин өдөр 📍7 сарын 10, 11, 12, 13, 14, 15 - Наадам 📍11 сард - Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Монгол бахархлын өдөр 📍11.26 - Бүгд найрамдах улс тунхагласан өдөр 📍12.29 - Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр болно. Эдгээрээс үндэсний түүх соёл, уламжлал ёсондоо тааруулж нийцүүлүүштэй нь Цагаан сарын баярын амралт мөн. Одоогийн хуулиар Цагаан сараар зөвхөн шинийн 1, 2, 3-ны өдөр амарч байгаа билээ. Гэтэл Битүүний өдөр бол Монголын хэв заншил ёсоор Цагаан сарын нэг өдөр мөнөөсөө мөн бөгөөд монгол айл гэр болгоны хамгийн их ажилтай өнждөг өдөр билээ. Төрийн үүрэг бол ард түмэндээ үйлчлэн зохицуулах, тэдний хүсэл зоригийг илэрхийлэх ба ингэхдээ үндэснийхээ түүх соёл, уламжлал заншлыг даган баримтлах, түүнд нийцүүлж тохируулах учиртай. Иймд уламжлал соёлоо дээдлэн баримтлах, Улаанбаатар хотын авто замын ачаалал болон иргэдийн орон нутагт зорчих хөдөлгөөн, аюулгүй байдал зэрэг олон талыг бодолцон Цагаан сарын баярын амралтыг 6-10 хоног байх ба зарим амралтын өдрийг хасах, ингэхдээ одоогийн амралтын өдрийн тоонд бариулан зохицуулж хуульчлах талаар өргөдлийг үүгээр гаргаж байна.

2025.02.18 15:15

2025.03.20 15:15

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

12,983

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202501-85074 Дугаартай өргөдөл дээр Батхүү БЯМБАЗУЛ амжилттай гарын үсэг зурж саналаа өглөө.

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)