НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202607-24880
ЗЭЭЛИЙН МУУ ТҮҮХИЙГ НЭГ УДАА ЗАСАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Муу түүхээс болж хүмүүс зээл авах болон оноогоо сайжруулар боломжгүй болоод байна

Т

Сэвжидхорлоо Тэмүүжин

2026.08.10
10:15:23
18,007 / 100,000
PN-202609-61758
ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ 100САЯ ТӨГРӨГНӨӨС ДЭЭШ БОЛ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Төрийн албан хаагчид төрийн дээд ,дунд ,доод шат ялгаагүй авилга албан тушхалын гэмт хэрэг хийсэн ч ялгүй үлдэж татвар төлөгчид болон улсыг маш их хэмжээгээр хохироож байна. Төрдөө үнэнчээр ажилладаг албан хаагч гэж байхгүй боллоо их хэмээний авилга авсаг ч 40сая төгрөгөөр торгуулаад өнгөрөх нь энэ төрлийн гэмт хэргийг улам дэвэргэж өөгшүүлж байна

Б

Батболд Болдбаатар

2026.10.02
17:22:10
4,299 / 100,000
PN-202609-92243
ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ ХХК ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХДАА ГАРСАН ХАЯГДЛЫГ ХЭРХЭН УСТГАЖ ИРСНИЙГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ
2. Хяналт шалгалт явуулах

Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутагт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа 20 орчим жил үргэлжилж байна. Энэ хугацаанд газрын тос олборлох, цооног өрөмдөх, тоног төхөөрөмж ажиллуулах, засвар үйлчилгээ хийх зэрэг олон төрлийн үйл ажиллагаанаас их хэмжээний хаягдал үүссэн. Харин эдгээр хаягдлыг хаана, хэрхэн хадгалж, тээвэрлэж, устгаж, булж, устгалд оруулж ирсэн нь өнөөдөр иргэдэд бүрэн тодорхой биш байна. Ялангуяа газрын тос, тосорхог материал, өрөмдлөгийн шавар болон шингэн, химийн бодисын үлдэгдэл, бохир ус, ашигласан шүүлтүүр, тосны сав, тоног төхөөрөмжийн хаягдал зэрэг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр устгасан, дахин боловсруулсан эсэх нь эргэлзээтэй байна. Олон жилийн өмнө үүссэн хаягдлыг өнөөдөр зөвхөн бичиг баримтаар шалгаад орхих бус, газар дээр нь очиж, бодитоор хаана юу болсон бэ гэдгийг тогтоох шаардлагатай гэж үзэж байна.

Д

Уранбилэг Даш

2026.10.02
17:07:11
2,367 / 70,000
PN-202609-87075
“ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ИРГЭД, ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭХ, АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ
1. Ажлын хэсэг байгуулах

Тус хуулийн төсөл нь хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, экспорт, ажлын байр, технологийн хөгжлийг дэмжих зорилготой мэт боловч Монгол Улсын үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол, газар нутаг, улсын хил, эдийн засгийн аюулгүй байдал, стратегийн дэд бүтэц, төрийн хяналттай холбоотой олон аюултай зохицуулалтыг агуулж байгаа тул иргэд, олон нийт, иргэний нийгмийн болон мэргэжлийн байгууллагыг хамарсан ажлын хэсэг байгуулж, олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

А

Зоригтбаатар Алтанцэцэг

2026.09.18
14:25:26
2,186 / 33,000
PN-202609-35520
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ ДУЛААН ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Иргэний өмчлөлийн нэг дулаан зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх тухай 2026 оноос иргэдийн өмчлөлийн дулаан зогсоолд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж, татварын нэхэмжлэл, өр төлөх мэдэгдлийг иргэдэд хүргүүлж эхэлсэнтэй холбогдуулан энэхүү нийтийн өргөдлийг санаачилж байна. Олон иргэний хувьд орон сууцны хамт өдөр тутмын ахуйн хэрэгцээнд ашигладаг нэг дулаан зогсоол нь орлого олох зориулалттай хөрөнгө бус, тухайн өрхийн хэвийн амьдрал, автомашины аюулгүй байдал, орон сууцны ашиглалттай шууд холбоотой эд хөрөнгө юм. Иймд иргэний өмчлөлд байгаа, хувийн ахуйн хэрэгцээнд ашигладаг нэг дулаан зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж, татвар ногдуулах эрх зүйн үндэслэл, 2026 оноос хэрэгжүүлж эхэлсэн шалтгаан, өмнөх жилүүдийн татварын практиктай холбоотой асуудлаар холбогдох байгууллагуудаас олон нийтэд нээлттэй, албан ёсны тайлбар өгөхийг хүсэж байна.

Д

Очирбат ДЭЛГЭРДАЛАЙ

2026.09.18
14:27:27
2,008 / 100,000
PN-202609-35535
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЖИЛИЙН ХҮҮГ 6 ХУВИАС 4 ХУВЬ БОЛГОН БУУРУУЛАХ ТУХАЙ САНАЛ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Ипотекийн зээлийн жилийн хүүг одоогийн 6 хувиас 4 хувь болгон бууруулж, иргэдийг орон сууцтай болох боломжийг нэмэгдүүлэх, өрхийн санхүүгийн дарамтыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Төрөөс иргэдийн амьдрах орчин, өрхийн санхүүгийн нөхцөл байдлыг дэмжих бодлогын хүрээнд ипотекийн зээлийн хүүг бууруулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд ипотекийн зээлийн жилийн хүүг 4 хувь болгон бууруулах зохицуулалтыг холбогдох хууль тогтоомж болон эрх зүйн актад тусгаж, хэрэгжүүлэхийг санал болгож байна.

Э

Бибиш Энхжаргал

2026.09.04
16:12:25
1,763 / 100,000
PN-202607-23588
НҮҮРСНЭЭС ДОТООДЫН ШАТАХУУНЫ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАХ
1. Ажлын хэсэг байгуулах

Монгол улс 2025 онд 89.7 сая тонн нүүрс экспортлосон ба энэхүү нүүрсээр бид үйлдвэрүүдээ барьж чадсан бол жилдээ 60 сая тонг бензин, дизелийн түлш, керосин бусад дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой байв. Монгол улсын жилийн нийт хэрэгцээ 3 сая тонн гэхээр бид асар их боломжоо алдаж байна гэсэн үг. Нүүрснээс шингэн түлш гаргах технологи (Coal-to-Liquids буюу CTL) нь нүүрсийг химийн гүн боловсруулалтад оруулж, бензин, дизель түлш, нисэхийн керосин болон бусад химийн бүтээгдэхүүн гарган авах технологи юм. Энэхүү арга нь шатахууны хувьд гадаад улсаас хараат бус болох стратегийн маш их ач холбогдолтой. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Монгол улсад айлчлахдаа нүүрснээс шингэн түлш гаргах технологийг Монголд нэвтрүүлэх асуудлыг албан ёсоор тавьсан боловч бид өнөөдрийг хүртэл энэхүү асуудлыг шийдвэрлэлгүй өдий хүрэв. Дэлхийн өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор бид үйлдвэрлэгч болох цаг нь болжээ.

Н

Лхагвадорж Нямхүү

2026.08.10
10:22:45
1,282 / 33,000
PN-202609-59694
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЯАРАЛТАЙ УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛЖ, ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ ШААРДАЖ БАЙНА.
1. Ажлын хэсэг байгуулах

Монгол Улсад авлига, албан тушаалын зөрчил, төсвийн хөрөнгийн үр ашиггүй зарцуулалт, хүний эрхийн зөрчил болон нийтийн эрх ашигт харш үйлдлийг мэдээлсэн иргэдийг хамгаалах үр нөлөөтэй эрх зүйн тогтолцоо өнөөдрийг хүртэл бүрдээгүй байна. Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газар 2026 онд дэмжин Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл хууль эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын хүрээнд шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх үүрэг хүлээсэн билээ. Иймд Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг яаралтай Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг шаардаж байна.

Э

Гэсэр ЭРДЭНЭЗУЛ

2026.09.04
16:11:26
1,037 / 33,000
PN-202609-35997
СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД УЛС ТӨРИЙН НАМ НЭР ДЭВШҮҮЛЖ ОРОЛЦОХЫГ ХОРИГЛОЖ, ИРГЭН ӨӨРӨӨ НЭРЭЭ ДЭВШҮҮЛЖ ӨРСӨЛДӨХ ТУХАЙ ХУУЛЬ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Орон даяар хавтгайрсан намчирхал, талцлыг саармагжуулж, аж ахуйн удирдлагын хувьд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг улс төрийн намаас хараат бусаар хөгжүүлэн бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн бодлогыг залгамжтай, тогтвортой болгох, улс төрийн намуудыг асар их зардалтай, коммунист маягийн нүсэр бүтцээс нь ангижруулж, бодлогын намууд болгон төлөвшүүлэх, сум, дүүргийн боловсон хүчний хөгжил, тогтвор суурьшлыг баталгаажуулах, сонгогчдын гишүүнчлэлдээ баригдсан бус, эрх чөлөөт сонголтыг дэмжих, үндэсний эв нэгдлийг хангах, ардчиллыг бэхжүүлэхэд хуулийн зорилго оршино.

Ц

Баянжаргал ЦОГТГЭРЭЛ

2026.09.24
12:34:05
638 / 100,000
PN-202607-97174
ДУУ ЧИМЭЭНИЙ БОХИРДОЛ ҮҮСГЭЖ БУЙ ИРГЭН АЖ АХУЙН НЭГЖИД АВАХ ХУУЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЧАНГАРУУЛАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Сүүлийн жилүүдэд замын хөдөлгөөнд оролцож буй зарим мотоцикл болон зориудаар дуу чимээ ихэсгэсэн автомашины хэт чанга дуу нь иргэдийн амгалан тайван амьдрах эрхийг зөрчиж, хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийн амралт, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон. Иймээс хуульд заасан дуу чимээний стандартыг хатуу мөрдүүлэх, шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих, иргэдийн амар тайван орчныг хамгаалах чиглэлээр холбогдох байгууллагууд бодит арга хэмжээ авахыг энэхүү өргөдлөөр уриалж байна.

О

Пүрэвсүрэн Очир

2026.08.10
10:23:41
588 / 100,000
PN-202608-79225
АЖИЛТНЫ ХХОАТ БОЛОН НД-ЫН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТИЙГ БУУРУУЛАХ.
1. Ажлын хэсэг байгуулах

Ажилтны ХХОАТ болон НД-ын шимтгэл төлөлтийг бууруулах. Цалингын доод хэмжээ нэмэгдсэнээр ХХОАТ болон НД-ын шимтгэл төлөлт нэмэгдэнэ.

Ү

Батсайхан ҮҮРДМАНДАХ

2026.09.01
17:48:08
304 / 33,000
PN-202609-88703
ББСБ БОЛОН ЦАХИМ ЗЭЭЛИЙН ХҮҮ, ШИМТГЭЛ, ТӨЛӨЛТИЙН НӨХЦӨЛИЙГ ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ БОЛГОХ, ҮНДСЭН ЗЭЭЛИЙН ТӨЛӨЛТИЙГ ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Монгол Улсын иргэд богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ шийдвэрлэх зорилгоор банк бус санхүүгийн байгууллага болон цахим аппликейшнээр зээл авах нь нэмэгдэж байна. Гэвч өндөр хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, үйлчилгээний төлбөр, богино хугацаатай төлөлтийн нөхцөл зэрэг нь иргэдийн өрийн дарамтыг нэмэгдүүлж, нэг зээлийг нөгөө зээлээр төлөх, олон жижиг зээлд давхар орох эрсдэлийг бий болгож байна. Иймд иргэдийн эрх ашгийг хамгаалах, зээлийн бодит өртгийг бууруулах, зээлдэгчийг үндсэн өрөө бодитоор төлж дуусгах боломжтой болгох зорилгоор дараах саналыг холбогдох хууль, журамд тусган хэрэгжүүлэхийг хүсэж байна. 1. ББСБ болон цахим зээлийн хүүгийн дээд хэмжээг үе шаттайгаар бууруулах Хэрэгцээ: Богино хугацааны зээлд хүү, шимтгэл өндөр тогтоогдсон тохиолдолд зээлдэгчийн төлөх нийт дүн үндсэн зээлийн хэмжээнээс үлэмж нэмэгдэж, өрийн дарамт үүсдэг.

Д

Баттогтох Даваасүрэн

2026.09.24
12:39:32
248 / 100,000