1. Ажлын хэсэг байгуулах
33,000
2024.02.08 09:30
Тайлбар:
1.1.Энэ хуулийн зорилт нь сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд сахилгын, улс төрийн болон ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг тодорхойлоход оршино.
Өргөдөл
Хариуцлага хүлээлгэх зарчим 3.1.Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхдээ доор дурдсан зарчмыг баримтална: 3.1.1.хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хууль дээдлэх; 3.1.2.хуулийг буцаан хэрэглэхгүй байх; 3.1.3.хариуцлага нь зөрчилдөө тохирсон байх; 3.1.4.хариуцлага давхардуулан хүлээлгэхгүй байх; 3.1.5.хариуцлага гарцаагүй байх. 4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ 4.1.Энэ хууль нь доор дурдсан сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд сахилгын, улс төрийн болон ёс суртахууны хариуцлага хүлээлгэхэд үйлчилнэ: 4.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч; 4.1.2.Монгол Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн; 4.1.3.Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн; 4.1.4.хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас БОЛОН ЗГ-ААС томилогддог албан тушаалтан; 4.1.5.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга; 4.1.6.аймаг, нийслэлийн Засаг дарга.
2024.07.06 18:38
2024.08.05 18:38