Хугацаат цэргийн албыг 12 сараас 9 сар болгон бууруулснаар залуучуудын боловсрол, ажил хөдөлмөрт эерэг нөлөө үзүүлж, орчин үеийн цэргийн сургалтыг илүү үр ашигтай болгох боломжтой гэж үзэж байна.
Нийгмийн даатгалын шимтгэлээ аль нэгэн компанид ажиллаж байвал албан журмаар төлүүлж ажилгүй байх үедээ сайн дурын нийгмийн даатгалд хамрагдаж боломж бололцоогоороо шимтгэлээ төлөөд явахыг хичээдэг ч зарим нэг тохиолдолд ажил хийлгэж буй хувь компаний буруутай үйл ажиллагаанаас болж нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй үлдэх, тасрах, завсардсан тохиолдлууд зөндөө гарч байна. Магадгүй 65 нас хүрээд тэтгэвэрт гарах тохиолдолд НДШ тасарсан гэдгээс шалтгаалж жил маань хүрэхгүй байна гээд тэтгэвэрт гарах нас минь хойшлохвий гэдэгт санаа зовж байна. Иймд шинэчилсэн найруулгад энэхүү талаар тусгаж өөрчилж өгвөл илүү дээр санагдаж байна. Өргөдөл гаргасан: Н.Хатанзориг
хотын даргыг намаас томилдог буруу жишигийг халах зорилготой,
Орон нутгийн удирдлагыг орон нутгийн иргэд өөрсдөө сонгон шалгаруулалтаар томилдоггүй дэжрээс намын томилгоо хийдгийн улмаас хөдөө сумын засаг дарга сумандаа амьдардаггүй хотод гэртэй ирж очин амьдардаг, аймгийн удирдлагууд гадаадад ажиллаж амьдрах зэрэг нь тухайн орон нутгийн онцлог, яаралтай заавал хийх хийхгүй ажил чухал болон чухал биш ажлыг яогахгүй байх ард иргэдийн амьжиргаа хүсэл сонирхолыг мэдэхгүй тусгахгүй байх намд үйлчилсэн тухайн орон нутагтай амьдардаггүй удирдлага ихсэж байгаатай холбогдуулан энэ хуулийг санаачилж байна
1. Цахим гарын үсэг болон **E-Mongolia** систем хөгжсөнөөр биеэр очиж тамга даруулах шаардлагагүй болсон. 2. Итгэмжлэл, нэр шилжүүлгийг аппликейшнээр шийдэх нь иргэдийн цаг хугацаа, мөнгө болон шатахууныг хэмнэнэ. 3. Бага үнийн дүнтэй, эрсдэл багатай үйлдлүүдийг технологид даатгаснаар төрийн үйлчилгээний хүнд суртал арилна. 4. Олон улсын жишгээр нотариат зөвхөн үл хөдлөх хөрөнгө, гэрээслэл зэрэг өндөр хариуцлагатай хэлцэл дээр ажиллах ёстой. 5. Энэхүү шинэчлэл нь блокчэйн болон өгөгдлийн санд суурилсан орчин үеийн, шуурхай засаглалыг цогцлооход тусална.
Явган иргэд, бага насны хүүхэд болон хэрэглэж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор суурин газар зориулалтын талбайгаас өөр газар хэрэглэхийг бүрэн хориглох.
Монгол улсын үндсэн хуулийн 3-р бүлгийн 1-р заалтаар Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд, түүнийгээ төлөөллийн байгууллага болох УИХ-н дамжуулан эдлэнэ! гээд маш тодорхой заасан байдаг. Энэ нь мөн Монгол төрийн анхдагч үүсгэгч эх сурвалж нь Монголын ард түмэн буюу ТӨР нь ард түмэн дундаас ТӨР-дөг гэдэг эртний Монгол гүн ухаан ТӨРТ ЁС-ыг ч илэрхийлдэг. Тийм атал яагаад өөрийг нь бидний төлөө зүтгэ! гэж ТӨР-үүлсэн ард түмнээ байнга ад үзэж, хөсөр хаяж, итгэлийг итгэлээр бус хулгай, луйвар, авилга, хээл хахууль, хамаг бузар булай бүхнийг ард түмэн болон эзэн Чингис хааныхаа үлдээсэн хайрт Монгол эх орныхоо эсрэг үйлддэг юм бэ. Ард түмэн бид төрүүлж өсгөсөн юм бол татаж чаддаг болцгооё. Эх орныхоо төлөө, шударга ёсны төлөө тэмцье, жагсая. Одон орон судлаач, багш Д.Жавхлан
Баригдахгүй царцсан барилгыг хурдан бариулж, олон мянган иргэдийг орон байртай болгох зорилготой, хохиролгүй болгох
Сүүлийн жилүүдэд Sur-Ron electric dirt bike болон бусад моторт дугуйн хэрэглээ Улаанбаатар хотод эрс нэмэгдэж байна. Эдгээр тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцохдоо бүртгэлгүй, дугааргүй, мөн жолоодох нас, аюулгүй байдлын тодорхой зохицуулалтгүй байгаа нь иргэдийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсгэж байна. Ялангуяа: Насанд хүрээгүй хүүхдүүд хамгаалалтын хэрэгсэлгүйгээр унаж байна Явган хүний зам дээр өндөр хурдтай зорчих тохиолдол нэмэгдсэн Зам тээврийн осол, ослын эрсдэл өсөж байна
Нийслэлчүүд бидний цаг зав эдийн засагт олон жилийн турш сөргөөр нөлөөлж ирсэн түгжрэлийг бууруулах чухал шаардлагатай төслийг яаравчлан эхлүүлэх тухайд
Улсын бүртгэлээс хасалт хийж буй тээврийн хэрэгсэлийн татвар болох авто тээврийн татвар дээр л улирлаар тооцож хасагддаг. Бусад татвар болох зам ашиглалт, утааны татварыг хасаж тооцож болохгүй байгаа нь өөрөө шудрага бус байгаад байна. НИТХ-аас үүнийг зохицуулах арга, журам гаргаж өгмөөр байна.
Монгол Улсад хүүхдээ асарч буй ээжүүдийн санхүүгийн ачааллыг бууруулах, хүүхдийн эрүүл өсөлт, хөгжлийг дэмжих зорилгоор цалинтай ээжийн халамжийн хэмжээг 500,000 төгрөг болгон нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ нь өрхийн амьжиргаанд бодит дэмжлэг үзүүлэхээс гадна эх, хүүхдийн нийгмийн хамгааллыг сайжруулах чухал алхам юм.