НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202608-21090
ЦАЛИНТАЙ ЭЭЖ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Цалинтай ээжийн мөнгө 0-4нас хүртэл хүүхэд бүрт 200000 төгрөг болгох

Ц

Батхүү ЦЭРЭННАДМИД

2026.09.04
16:10:29
33,098 / 100,000
PN-202608-31717
ЦЭРЭГ, ЗЭВСЭГТ ХҮЧИН БОЛОН ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫН ТЭТГЭВЭР АВАГЧДЫН СУУРЬ ТЭТГЭВРИЙН НАСНЫ БОСГЫГ ЭРГЭН ХАРАХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан холбогдох хуулийн зохицуулалтаар цэргийн тэтгэвэр авагчдыг суурь тэтгэвэрт хамруулах болсон боловч өмнө нь цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэдээс эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн тохиолдолд суурь тэтгэвэр тооцон олгохоор насны босго тогтоосон байна. Цэрэг, Зэвсэгт хүчин болон хүчний байгууллагын алба хаагчид тусгай нөхцөл, өндөр хариуцлага, эрсдэл, байнгын бэлэн байдлын шаардлагад олон жил үүрэг гүйцэтгэж, хуулиар тогтоосон шалгуурыг ханган цэргийн тэтгэвэр авах эрхээ үүсгэдэг. Иймд хуулийн дагуу цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийг суурь тэтгэвэрт хамруулахдаа эрэгтэй 60, эмэгтэй 55 насны босгоор дахин ялган зохицуулж буй асуудлыг эргэн харж, наснаас үл хамааран суурь тэтгэвэрт хамруулах боломжийг судлан, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхийг хүсэж байна.

Э

Түвэндорж Энхбаатар

2026.09.04
16:10:07
6,759 / 100,000
PN-202608-81671
БҮЛЭГ ХҮЧИНГИЙН ХЭРГИЙГ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Хүндрүүлсэн хүчингийн хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй болгох тухай

Ш

Наранхүү Шинэцэцэг

2026.09.04
16:07:57
30,534 / 100,000
PN-202608-23112
НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ГАРЫН ҮСГИЙН БОСГЫГ БУУРУУЛАХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.5-д заасан нийтийн өргөдлийн гарын үсгийн босго нь хүн амын тоотой харьцуулахад өндөр байна. Монгол Улсын 2025 оны хүн ам 3,591,100 байхад 33,000 гарын үсэг нь нийт хүн амын 0.919%-тай тэнцэж байна. Харин Их Британид 2025 оны 69,487,000 хүн амтай нөхцөлд Засгийн газраас хариу авах босго болох 10,000 гарын үсэг нь хүн амын 0.0144%-тай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл хүн амд эзлэх харьцаагаар Монголын 33,000-ын босго нь Их Британийн 10,000-ын босгоос ойролцоогоор 64 дахин өндөр байна. Мөн Монголын 100,000 гарын үсгийн босго нь хүн амын 2.785%-тай тэнцэж байгаа бол Их Британийн 100,000 гарын үсэг 0.144%-тай тэнцэх бөгөөд Монголын босго ойролцоогоор 19 дахин өндөр байнаИймд иргэдийн төрийн үйл хэрэгт оролцох боломжийг нэмэгдүүлж, нийтийн өргөдлийн тогтолцоог илүү хүртээмжтэй болгох зорилгоор хуулийн 39.5.1-д заасан 100,000, 39.5.2-т заасан 70,000, 39.5.3-т заасан 33,000 гэсэн босгыг тус тус 30,000, 20,000, 10,000 болгон бууруулах санал гаргаж байна.

Д

Эрдэнэбат Даваасүрэн

2026.09.01
17:48:40
1,676 / 100,000
PN-202608-32588
ХҮҮХЭД ХӨХҮҮЛЭХ ЧӨЛӨӨГ 2 НАС ХҮРТЭЛ БОЛГОЖ ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Хөдөлмөрийн хуульд хүүхэд 1 нас хүртэл хүүхэд хөхүүлэх нэг цагийн чөлөө олгохоор заасан байдаг. Үүнийг хүүхдийг 2 нас хүртэл болгохыг хүсэж байна. Хүүхдээ бага сартайд нь ажилдаа орсон ээжүүд олон байдаг. Иймд тус хуулийн заалтад өөрчлөлт оруулж өгнө үү.

Г

Сүрэнбилэг ГАНЦОЛМОН

2026.08.17
17:27:51
1,242 / 100,000
PN-202608-78939
ТӨРСӨН ЭХИЙН ЗЭЭЛИЙГ ТҮР ХУГАЦААНД ХОЙШЛУУЛАХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Хүүхдээ төрүүлэн гэртээ суугаа ээжийн банк болон банк бусын зээлийг хүүхэд 3 нас хүртэл нь нь хойшлуулах эсхүл хүү төлөх журмаар хугацаа сунгах боломжтой болгох. Монголд зээлгүй хүн байхгүй тул хөдөлмөр эрхлэх боломжгүй үед санхүүгийн дарамтнаас чөлөөлж, үр хүүхдээ тайван өсгөх боломжоор хангах

Э

Оргилсайхан Энхболор

2026.08.17
17:27:27
13,630 / 100,000
PN-202608-20843
"ХАР МАШИН"-Д ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЬЕ: ИЛ ТОД СОНГУУЛИЙН СИСТЕМ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

2012 оноос хойш сонгуульд ашиглаж буй программ хангамж нь нууц, хаалттай "Хар машин"-ыг бүрмөсөн халж, иргэд саналаа өөрийн нүдээр шалгаж баталгаажуулдаг 100% ил тод, нээлттэй эх код (Open-source) бүхий орчин үеийн технологид шилжихийг УИХ-аас шаардсан өргөдөл. Бидний санал "хар хайрцаг"-т нууцлагдах ёсгүй.

Б

Мөнгөнсан БОЛДБААТАР

2026.08.17
17:25:34
1,162 / 100,000
PN-202608-61866
НӨАТ 1% БОЛГОЖ БУУРУУЛАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

НӨАТ-ын татварыг 1% болгож бууруулах.

Б

Бат-Эрдэнэ БАТМАНЛАЙ

2026.08.17
17:24:54
2,231 / 100,000
PN-202608-20950
ИДЛЭГ ШОНХОР ШУВУУГ "СОЁЛЫН ЗОРИУЛАЛТ"-ААР БАРИХ, ЭКСПОРТЛОХЫГ БҮРМӨСӨН ХОРИГЛОХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Үндэсний бахархалт идлэг шонхор шувууг "соёлын зориулалт" нэрээр гадаадад гаргах, орон нутагт хяналтгүй, тодорхойгүй тоо ширхэгээр барьж байгааг бүрмөсөн хориглох шаардлагатай байна. Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулж, жил бүр олгодог барих квотыг тэг (0) болгож, байгаль эхэд нь зэрлэгээр нь үлдээх нийтийн өргөдөл.

П

Цолмон ПУНСАЛМАА

2026.08.17
17:24:10
1,653 / 100,000
PN-202608-82000
ШОНХОР ШУВУУ БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЗОГСООЦГООЁ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Бид, Монгол Улсын иргэд, Монгол орны биологийн олон янз байдал, байгаль орчны тэнцвэрт байдлыг хамгаалах зорилгоор шонхор шувуу барих квот тогтоодог Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож, цаашид ийм зөвшөөрөл олгохгүй байх асуудлыг судалж шийдвэрлэхийг хүсэж энэхүү нийтийн өргөдлийг гаргаж байна.

Х

Анхбаяр Хонгорзул

2026.08.10
10:34:43
32,550 / 100,000
PN-202608-78299
ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Эх, хүүхдийн эрүүл мэнд ба Нийгмийн хамгаалал: Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олон улсын түвшинд хүргэх шаардлага  Манай улсад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулиар жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хугацааг 120 хоног буюу ердөө 4 сар (ажлын өдрөөр шилжүүлбэл ~16 долоо хоног)-оор тогтоон олгож байна. Гэвч энэхүү хугацаа нь өнөөгийн олон улсын чиг хандлага, ялангуяа хөгжингүй болон бодлогоороо хүн ам зүйгээ дэмждэг орнуудын жишигтэй харьцуулахад ихээхэн хоцрогдож, хангалтгүй байгаа юм. 

Б

Батжаргал Буянжаргал

2026.08.10
10:33:31
2,712 / 100,000
PN-202608-58372
УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН (А0401) ОЛОН УЛСЫН АВТО ЗАМЫН СТАНДАРТЫН БУС ХУРД СААРУУЛАГЧИЙГ БУУЛГАЖ, УХААЛАГ ДУНДАЖ ХУРД ХЭМЖИГЧ СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ ЗАМААР ҮНДЭСНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХОХИРЛЫГ ЗОГСООХ ТУХАЙ
1. Ажлын хэсэг байгуулах

Улаанбаатар-Дархан чиглэлийн 202 км урттай, олон улсын болон бүс нутгийн транзит тээврийн А0401 авто зам дээр суурилуулсан 32 гаруй стандартын бус, механик хурд сааруулагчдыг (хурдны овоолго) яаралтай буулгах; Улмаар үндэсний эдийн засаг, иргэдийн халаасанд учруулж буй үлэмж хэмжээний хохирлыг зогсоож, олон улсын жишгийн дагуу ухаалаг "Дундаж хурд хэмжигч камер"-ын системээр солихыг Зам, тээврийн хөгжлийн яам болон холбогдох төрийн байгууллагуудаас шаардаж байна.

М

Ёндонжамц Мягмаржаргал

2026.08.10
10:33:14
510 / 33,000