3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

100,000
2025.09.11 15:16
Тайлбар:
Төрийн үйлчилгээний мэргэжлийн албан хаагч буюу Архив, бичиг хэргийн ажилтнуудад 3-аас 5 жилийн тэтгэмж олгох хуулийн төсөл санаачлах
Өргөдөл
Бүх төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийг 1 хүн хавсарч хийдэг. Цэцэрлэгийн бичиг хэргийг нярав, сургуулийг номын санч, соёлын төвийг номын санч, эрүүл мэндийн төвийг статистикч хавсардаг ч нэмэгдэл авдаггүй. Мэргэжлийн бус хүмүүст ажлын ачаалал дээр нь ачаалал нэмдэг нь ажлаас гарах үндэс болдог. Боловсон хүчин ойр ойрхон солигдох нь байгууллагын албан хэрэг хөтлөлтийн стандартыг алдагдуулдаг. ажлыг удаашруулдаг хариутай хугацаатай бичгүүд шийдвэрлэгддэггүй зэрэг олон муу талтай. Төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлыг үнэлэж нийгмийн баталгааг хангах үүднээс 3аас 5 жилийн тэтгэмжид оруулах талаар хуулийн төсөл санаачлан оруулах хүсэлтэй байна. Тус асуудал нь олон 1000 архив, бичиг хэргийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх тогтвортой ажиллах цаашлаад байгууллагын ажил сайжрах, тогтворжих үндэс болно.
2025.09.14 18:49
2025.10.14 18:49