НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202610-42399
БИТҮҮНИЙГ АМРАЛТЫН ӨДӨР БОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Ёс уламжлалаар бол Цагаан сарын "Битүүний өдөр" буюу билгийн тооллын өвлийн адаг сарын сүүлийн өдөр болох шинийн 30 нь Цагаан сарын бэлтгэл ажлыг хийхээс гадна тодорхой ёс заншлыг үйлддэг онцлогтой. Тиймээс Цагаан сар бол монгол түмний өв соёл болох юм. Энэ утгаар уг баярыг өргөн дэлгэр нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх, ингэхдээ өнөө үед уламжлагдан ирсэн соёл, зан үйл, бэлгэдэл зэргийг бүрэн гүйцэд хугацаанд нь амжуулах учиртай. Энэ бүхнээс товчхон дүгнэхэд Битүүн нь Цагаан сарын баярын зан заншил уламжлалын чухал хэсэг юм. Гэвч бодит байдал дээр Битүүн нь ажлын өдөр байдаг тул Цагаан сарын баярын бэлтгэл хангахад ихээхэн хүндрэл бэрхшээлтэй байдаг. Иймд энэ байдлыг харгалзан Битүүний өдрийг амралтын өдөр болгох тухай хуулийг энэ ондоо багтаан батлах санал санаачлагыг гаргаж байна. Энэхүү нийтийн тусын тулд нийтийн ашиг сонирхлын үүднээс гаргасан өргөдлийг дэмжиж өгөхийг Та бүхэнд уриалж байна.

Н

Ганбаатар Номин-Эрдэнэ

2026.10.14
10:14:40
129 / 100,000
PN-202610-60000
ҮЛ ХӨДЛӨХ, ОРОН СУУЦ ЗАХИАЛГЫН ГЭРЭЭНИЙ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААР
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Үл хөдлөх, орон сууц захиалгын гэрээгээр иргэн урьдчилан төлбөрөө төлсөн боловч барилгын ажил хугацаандаа дуусаагүй, ашиглалтад ороогүй, өмчлөх эрх шилжээгүй тохиолдол гарч байна. Ийм нөхцөлд иргэн гэрээний үүргээ биелүүлээгүй этгээдийн эсрэг эрхээ хамгаалуулах шаардлагатай хэвээр байхад зөвхөн хугацаа өнгөрсөн үндэслэлээр шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох эрсдэлтэй. Гэвч үл хөдлөх, орон сууцны захиалгын гэрээний хувьд гэрээний үүрэг бодитоор биелсэн эсэх, өөрөөр хэлбэл орон сууц ашиглалтад орж, өмчлөх эрх иргэнд шилжсэн эсэх нь чухал юм. Иймээс үүрэг биелээгүй байхад хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болгож, иргэний эрхийг хязгаарлахгүй байх тусгай зохицуулалт шаардлагатай гэж үзэж байна.

Д

Баатар Дашбат

2026.10.14
10:14:02
404 / 100,000
PN-202610-66834
ГАРААШНЫ ТАТВАРЫН ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
1. Ажлын хэсэг байгуулах

Улаанбаатарт хоёр орон сууцыг үл хөдлөхийн татвараас чөлөөлдөг атлаа хувийн хэрэгцээний ганц гараашнаас татвар авдаг. Хувийн хэрэгцээний нэг гарааш, авто зогсоолыг татвараас чөлөөлөх үндэслэл: * ❄️ Хүйтэн орны хэрэгцээ. Автомашинаа хөлдөх, гэмтэхээс хамгаалах зориулалттай. * 👨‍👩‍👧‍👦 Өрхийн хэрэглээ. Өөрийн машинаа байрлуулдаг гарааш нь түрээс, бизнесийн орлого олох зориулалтгүй. * 🚶 Нийтийн эрх ашиг. Гудамж, орц гарц, явган хүний замыг машин хааж зогсохыг багасгахад тустай. * ⚖️ Татварын бодлогын уялдаа. Хоёр орон сууцыг чөлөөлж байгаа бол өрхийн хэрэгцээний нэг гараашийг чөлөөлөх үндэслэлтэй. 📌 Иймд иргэний өмчлөлийн, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд ашигладаг нэг гарааш эсхүл нэг автомашины зогсоолыг үл хөдлөхийн татвараас чөлөөлөх нэмэлтийг хуульд оруулах санал гаргаж байна.

Б

Отгон Батхүү

2026.10.14
10:12:30
470 / 33,000
PN-202610-16887
АВТОМАШИНЫ ТАТВАРЫГ ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ӨДРҮҮДЭД ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ХАСАХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Энэхүү санал нь иргэнээс авч буй татвар болон төрөөс тухайн иргэнд олгож буй тээврийн хэрэгслийн ашиглалтын боломжийг харилцан уялдуулах, татварын шударга байдлыг хангах зорилготой юм

Г

Б Ганаа

2026.10.14
10:10:25
22 / 100,000
PN-202610-91677
ЦАХИМ ЗЭЭЛИЙН АППЛИКЕЙШИНД ХЯЗГААРЛАЛТ ТАВИХ ТУХАЙ
2. Хяналт шалгалт явуулах

цахим зээлийн апп хөгжисөнөөр Инфляцыг дэвэргэх (Иргэдийн хэрэглээний зээлийн хөөсөрөл): Хялбар олгогдож буй микро зээлүүд нь ихэвчлэн хуримтлал, хөрөнгө оруулалтад биш, өдөр тутмын импортын хэрэглээнд зориулагддаг. Энэ нь эдийн засагт бэлэн мөнгөний нийлүүлэлтийг зохиомолоор нэмэгдүүлж, инфляцыг өсгөх дарамт болдог.

ц

бадарч цэнгүн

2026.10.14
10:06:57
8 / 70,000
PN-202610-15806
ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖИЙН ҮҮРГИЙГ БОДИТООР ХЭРЭГЖҮҮЛЖ, ТӨЛӨӨГҮЙГЭЭС ҮҮСЭХ САНХҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Хүүхдийн тэтгэмжийг удаа дараа төлөөгүй эцэг, эхийн хариуцлагыг зөвхөн тэтгэмжийн өрөөр хязгаарлахгүй байх. Шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэмж төлөх үүргээ санаатайгаар удаа дараа биелүүлээгүйгээс хүүхдийн зайлшгүй хэрэгцээг хангахын тулд асран хамгаалагч эцэг, эх банк, ББСБ-аас зээл авахад хүрсэн бөгөөд энэ нь нотлогдсон тохиолдолд тухайн зээлийн тодорхой хэсэг болон бодит санхүүгийн хохирлыг тэтгэмж төлөгчөөр нөхөн хариуцуулах, шаардлагатай тохиолдолд хариуцлагыг шилжүүлэх эрх зүйн зохицуулалт бий болгох. Ингэхдээ тэтгэмж төлөөгүй хугацаа, өрийн хэмжээ, зээлийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулсан эсэхийг харгалзан шүүхээр тогтоож, үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлэхээр зохицуулах. Хүүхдийн тэтгэмж төлөөгүйгээс үүссэн санхүүгийн дарамтыг хүүхдээ асран хамгаалж буй тал бус, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээд хариуцах зарчмыг бий болгох шаардлагатай.

М

Бямбасүрэн Мөнхзаяа

2026.10.14
10:01:43
7 / 100,000
PN-202610-34453
ЭХ ХЭЛНИЙ ДАРХЛААГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Эх хэлээ хамгаалах уриалга Монгол хэл бол Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний дархлаа, түүх, соёл, уламжлал, сэтгэлгээний үндэс болсон үнэт өв юм. Гэвч монгол хэлээр бүрэн илэрхийлэх боломжтой байхад шаардлагагүй гадаад үг, хэллэг хэрэглэх, зөв бичих, зөв ярих соёл алдагдах явдал түгээмэл байна. Төрийн албан хаагч, багш, хэвлэл мэдээллийн ажилтан зэрэг олон нийтэд үлгэр дуурайл үзүүлдэг хүмүүсийн хэлний хэрэглээ хүүхэд, залуусын хэл ярианд шууд нөлөөлдөг. Иймээс монгол хэлээр мэдээлэл хүргэж буй орчинд эх хэлээ зөв, бүрэн хэрэглэх, шаардлагагүй гадаад үг хэллэгээс татгалзах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Энэ нь гадаад хэл сурах, хэрэглэхийг хориглох бус, монгол хэлээр харилцаж буй үедээ эх хэлээ зөв хэрэглэхийг хамгаалах зохицуулалт юм. Эх хэлний дархлаа иргэн бүрийн оролцооноос эхэлнэ. Эх хэлээ хамгаалж, зөв ярьж, зөв бичих соёлыг төлөвшүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийг дэмжинэ үү.

Д

Баасанхүү ДААРИЙМАА

2026.10.13
17:27:33
17 / 100,000
PN-202609-61758
ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ 100САЯ ТӨГРӨГНӨӨС ДЭЭШ БОЛ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Төрийн албан хаагчид төрийн дээд ,дунд ,доод шат ялгаагүй авилга албан тушхалын гэмт хэрэг хийсэн ч ялгүй үлдэж татвар төлөгчид болон улсыг маш их хэмжээгээр хохироож байна. Төрдөө үнэнчээр ажилладаг албан хаагч гэж байхгүй боллоо их хэмээний авилга авсаг ч 40сая төгрөгөөр торгуулаад өнгөрөх нь энэ төрлийн гэмт хэргийг улам дэвэргэж өөгшүүлж байна

Б

Батболд Болдбаатар

2026.10.02
17:22:10
4,516 / 100,000
PN-202609-61584
ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САН ДАХЬ СӨРӨГ МЭДЭЭЛЭЛ ИРГЭДИЙН САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖИД ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Зээлийн мэдээллийн санд өмнө нь бүртгэгдсэн хугацаа хэтрэлт, чанаргүй зээл зэрэг сөрөг мэдээлэл нь тухайн иргэн өр төлбөрөө бүрэн барагдуулсан, цаашид зээлээ хэвийн төлж байгаа нөхцөлд ч зээлийн үнэлгээ болон FICO оноонд удаан хугацаанд нөлөөлж, дахин зээл авах, орон сууц болон автомашины санхүүжилтэд хамрагдах, бизнесээ өргөжүүлэх зэрэг санхүүгийн боломжид хүндрэл учруулж болзошгүй байна.

Б

Батболд БАТБУЯН

2026.10.02
17:21:20
74 / 100,000
PN-202609-48562
НӨАТ 1% БОЛГОЖ БУУРУУЛАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

- Татварын хувь хэмжээг бууруулах, 1% болгох

Б

Бат-Эрдэнэ БАТМАНЛАЙ

2026.10.02
17:20:50
103 / 100,000
PN-202609-49526
ЗЭЭЛИЙН МУУ ТҮҮХИЙГ НЭГ УДАА ЗАСАХ
1. Ажлын хэсэг байгуулах

Энэ хүү зээлийн муу оноо нь зарим иргэдэд маш их дарамт болж байна. Муу түүтэй болхоор өндөр хүүтэй аппийн зээлийг маш их авч байна.

Ж

Ганболд Жанчив

2026.10.02
17:20:17
42 / 33,000
PN-202609-92243
ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ ХХК ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХДАА ГАРСАН ХАЯГДЛЫГ ХЭРХЭН УСТГАЖ ИРСНИЙГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ
2. Хяналт шалгалт явуулах

Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутагт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа 20 орчим жил үргэлжилж байна. Энэ хугацаанд газрын тос олборлох, цооног өрөмдөх, тоног төхөөрөмж ажиллуулах, засвар үйлчилгээ хийх зэрэг олон төрлийн үйл ажиллагаанаас их хэмжээний хаягдал үүссэн. Харин эдгээр хаягдлыг хаана, хэрхэн хадгалж, тээвэрлэж, устгаж, булж, устгалд оруулж ирсэн нь өнөөдөр иргэдэд бүрэн тодорхой биш байна. Ялангуяа газрын тос, тосорхог материал, өрөмдлөгийн шавар болон шингэн, химийн бодисын үлдэгдэл, бохир ус, ашигласан шүүлтүүр, тосны сав, тоног төхөөрөмжийн хаягдал зэрэг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр устгасан, дахин боловсруулсан эсэх нь эргэлзээтэй байна. Олон жилийн өмнө үүссэн хаягдлыг өнөөдөр зөвхөн бичиг баримтаар шалгаад орхих бус, газар дээр нь очиж, бодитоор хаана юу болсон бэ гэдгийг тогтоох шаардлагатай гэж үзэж байна.

Д

Уранбилэг Даш

2026.10.02
17:07:11
2,454 / 70,000