3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.09.04 16:07
Тайлбар:
Хүндрүүлсэн хүчингийн хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй болгох тухай
Өргөдөл
Хүндрүүлж үйлдсэн бүлэг хүчингийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаагүй байх ёстой үндэслэл: 1. Хохирогч насаараа зовдог. Хүн амины хэрэгтэй дүйцэхүйц үр дагавартай хэрэг. Хохирогчийн амсдаг зовлонд нь хөөн хэлэлцэх хугацаа байхгүй. Гэмт хэрэгтнүүд хэдхэн жил баригдахгүй явахад л автомаар ялгүй болдог хууль одоо хэрэгжиж байгаа! 2. Хуулийг хэрэгжүүлэх байгууллагууд энэ хуулийн цоорхойг ашиглаж хэргийг зориудаар гацааж удаасаар хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгадаг. 3. Ийм төрлийн гэмт хэрэг хүний биеийг гэмтээгээд зогсохгүй сэтгэлийг асар хүнд гэмтээдэг учир хохирогч хэргийг илчилж, тэмцэх чадамжгүй болдог. Гүн шокноос гарч тэмцэж эхлэхэд хугацаа, хүч хөдөлмөр, мөнгө их ордог. Хохирогч сая нэг шокноосоо гарч хэргийн талаар хөөцөлдөж эхлэхэд ихэвчлэн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байдаг! Гэмт хэргийнх нь онцлог нь өөрөө мэдэгдэхгүй нуугдмал үлддэг. Иймд хөөн хэлэлцэх хугацааг яагаад ч тооцож болохгүй асуудал. Шийдэл: 1. Гэмт хэргийн хор уршиг асар их тул энэ төрлийн гэмт хэрэгт хөөн хугацаагүй болох. 2. Хуулийг буцаан хэрэглэх боломжийг бий болгох.
2026.09.05 08:57
2026.10.05 08:57