2. Хяналт шалгалт явуулах
70,000
2026.09.04 16:08
Тайлбар:
Ипотекийн 6%-н зээлийн оочир дараалал ихэссэн ба иргэд авах боломжгүй болоод байна. Нэгэнт байгаа эх үүсвэрийг хурдан эргэлдүүлмээр байна. Банк ажилтнууддаа өгч МИК-д худалдахгүй барьж эх үүсвэрийг гацаах эсвэл ашиг орлого ихтэй хүмүүстэй хамтын ажиллагааны хүрээнд олгоод байна уу. Банкан дээр зээл олгосон бол тодорхой хугацаа зааж шууд худалдаж дараагийн хүнд зээл олгох боломжийг бүрдүүлмээр байна.
Өргөдөл
Ипотекын 6% хүүтэй зээл авсан хүмүүсийн зээл МИК-н хоёрдогч шинжилгээ хийлгэн худалдагдах эсвэл цуцлагдахгүй байгаа болохоор эх үүсвэр удаашралтай дараагийн олголт хийгдэхгүй гацсан гэж үзэж байна. Тиймээс иргэдэд орон сууцны зээл авахын тулд ядаж эх үүсвэрийг гацаахгүй МИК-ын хоёрдогч шинжилгээгээ хурдан хийж процессыг олон жил удаашруулалгүй хурдлуулмаар байна. МИК-с олгогдсон зээлүүдийнхээ эх үүсвэрийг тодруулж зээл олгосон бол яагаад худалдахгүй байгаа талаар тодорхой хугацаа зааж шийдвэрлэдэг болмоор байна. Магадгүй банк зээлийн дүнгээ их харагдуулах гээд МИК-н хоёрдогч шинжилгээг хийлгэдэггүй барьж байж болзошгүй эсвэл хамтын ажиллагаа, ашиг харж зээл олгоод байна уу