ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЖИЛИЙН ХҮҮГ 6 ХУВИАС 4 ХУВЬ БОЛГОН БУУРУУЛАХ ТУХАЙ САНАЛ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

10

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202609-35535

100,000

Бибиш Энхжаргал

2026.09.04 16:12

Тайлбар:
Ипотекийн зээлийн жилийн хүүг одоогийн 6 хувиас 4 хувь болгон бууруулж, иргэдийг орон сууцтай болох боломжийг нэмэгдүүлэх, өрхийн санхүүгийн дарамтыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Төрөөс иргэдийн амьдрах орчин, өрхийн санхүүгийн нөхцөл байдлыг дэмжих бодлогын хүрээнд ипотекийн зээлийн хүүг бууруулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд ипотекийн зээлийн жилийн хүүг 4 хувь болгон бууруулах зохицуулалтыг холбогдох хууль тогтоомж болон эрх зүйн актад тусгаж, хэрэгжүүлэхийг санал болгож байна.

Өргөдөл

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ 6 ХУВИАС 4 ХУВЬ БОЛГОН БУУРУУЛАХ ТУХАЙ САНАЛ Монгол Улсын иргэд бидний нийтлэг эрх ашиг, амьдралын бодит нөхцөл байдлыг үндэслэн ипотекийн зээлийн жилийн хүүг одоогийн 6 хувиас 4 хувь болгон бууруулах санал байна. Ипотекийн зээл нь иргэдийг орон сууцтай болгох, залуу гэр бүлийн амьдралын нөхцөлийг сайжруулах, гэр бүлийн санхүүг дэмжих нь төрийн бодлогын чухал хэрэгсэл юм. Гэвч өнөөдөр орон сууцны үнэ өндөр, өрхийн өдөр тутмын хэрэглээний зардал нэмэгдсэн, цалин орлогын өсөлт амьжиргааны зардлыг бүрэн нөхөхөд хүндрэлтэй байгаа нөхцөлд 6 хувийн хүүтэй урт хугацааны зээлийн төлбөр олон өрхийн хувьд санхүүгийн томоохон дарамт болж байна. Зээлийн хүүг 6 хувиас 4 хувь болгон бууруулснаар иргэдийн сарын эргэн төлөлт багасаж, өрхийн орлогод эзлэх зээлийн дарамт буурна. Ингэснээр иргэдийн гар дээр үлдэх орлого нэмэгдэж, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хүнс, ахуйн хэрэгцээ зэрэг зайлшгүй зардлаа санхүүжүүлэх боломж дээшилнэ. Мөн зээлээ хугацаандаа төлөх чадвар сайжирч, өрхийн санхүүгийн эрсдэл буурах эерэг үр нөлөөтэй. Энэ нь зөвхөн одоо ипотекийн зээл төлж байгаа иргэдийн асуудал биш юм. Орон сууцтай болох хүсэлтэй, зээлийн өндөр төлбөрөөс шалтгаалан байр авч чадахгүй байгаа олон мянган залуу гэр бүл, хөдөлмөр эрхлэгч иргэн бүрийн ирээдүйтэй холбоотой асуудал юм. Тиймээс дараах саналыг гаргаж байна. Ипотекийн зээлийн жилийн хүүг 6 хувиас 4 хувь болгон бууруулах. Одоогийн 6 хувийн хүүтэй зээл төлж байгаа иргэдийг боломжит нөхцөл, шалгуурын дагуу 4 хувийн хүүтэй нөхцөлд шилжүүлэх боломжийг судалж хэрэгжүүлэх. Анх удаа орон сууц худалдан авч байгаа залуу гэр бүл, тогтмол орлоготой иргэдэд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх. Хүү бууруулахтай холбоотой санхүүжилтийн эх үүсвэр, бодит боломж, хэрэгжүүлэх арга замыг Төр, Монголбанк болон холбогдох байгууллагууд хамтран яаралтай судалж шийдвэрлэх. Энэхүү асуудлаар иргэдийн саналыг бодитоор сонсож, шийдвэр гаргалтад тусган, хэрэгжилтийн талаар олон нийтэд нээлттэй мэдээлэх. Ипотекийн зээлийн хүүг бууруулах нь зөвхөн зээлдэгчдэд үзүүлэх дэмжлэг бус, өрхийн санхүүгийн дарамтыг бууруулж, дотоодын хэрэглээ, амьдралын чанар, гэр бүлийн санхүүд эерэгээр нөлөөлөх бодлогын арга хэмжээ гэж үзэж байна. Энэхүү санал нь нэг хүний бус, орон сууцны зээлтэй болон орон сууцтай болох хүсэлтэй мянга мянган иргэний нийтлэг хүсэл, эрх ашиг, нэгдмэл дуу хоолой юм. Ипотекийн зээлд хамрагдах иргэдийн дуу хоолой нэг, хүсэл зорилго нэг ипотекийн зээлийн хүүг 6 хувиас 4 хувь болгон бууруулах! Төр засаг иргэдийнхээ бодит амьдрал, санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэхүү саналыг анхааралдаа авч, 4 хувийн ипотекийн зээлийг хэрэгжүүлэх бодит шийдвэрийг гаргахыг хүсэж байна. Гэр бүл бүрт орон сууцтай болох боломжийг нэмэгдүүлж, өрхийн амьжиргаанд бодит дэмжлэг үзүүлье. Иргэдийнхээ дуу хоолойг сонсъё. Иргэдийнхээ саналыг шийдвэр болгоё. Ипотекийн зээлийн хүүг 4 хувь болгоё Та бүхэн саналаа өгөөрэй.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

10

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)