3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

100,000
2025.05.16 09:42
Тайлбар:
Татварын алба Х болон алдагдалтай стартап, бичил, жижиг компаниудыг татварын төрөл тус бүрээр торгуулийн хариуцлага хүлээлгэхээр хуулиар сүрдүүлж байна. Энэ нь авилга өгөх нөхцөлд татвар төлөгчийг хүргэж байна. Татварын байцаагч торгохгүй бол прокурор хууль хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр байцаагч нарт хариуцлага хүлээлгэдэг гэнэ. ААНОАТын Х тайлн өгсөн байхад суутгагчийн үүрэг үүсээгүйг мэдсээр байж суутганы тайлан 4 улирал дараалан өгөөгүй үндэслэлээр 6 сая төгрөгөөр торгох Зөрчлийн хуулийн заалтыг эсэргүүцэж байна. Зөрчлийн хуулийн заалт нь ТМЗ болон татварын тайлан гаргадаг ААН иргэний үйлчилгээний хөлсийн ханш болж ирлээ. Дээрх нөхцөл байдал нь нийгэмд ТАТВАРЫН ДАРАМТЫГ БИЙ болгосоор ирлээ.
Өргөдөл
Татварын дарамтыг Зөрчлийн хуулийн заалтууд үүсгэж авилга өгөхөөс аргагүй байдалд татвар төлөгчийг түлхэж байна. Авилга өгөхөөс аргагүй болгодог заалтыг өөрчлөх нь төрийн албаны хүнд суртлыг бууруулах, хүний нөөцийг чадвахижуулах алхам болох ёстой. Стартап, бичил, жижиг аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн тайлан болон татварын тайлангуудын хоцроосон, өгөөгүй гэх мэт үндэслэлээр торгож буй хариуцлагын хэмжээг төлбөрийн чадварт нь нийцүүлэн өөрчлөх нь дэлхий нийтийн ТАТВАРЫН ЗАРЧИМ юм.