3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2024.03.21 16:39
Тайлбар:
Өнөөдөр Чингис хааны нэр, эш хөрөгтэй архи үйлдвэрлэгдэж, хог болгон хаягдан, түүх соёл, их хаанаа үл хүндэтгэж байгаагийн тод жишээ нь архи согтууруулах ундааны сурталчилгаа, шошгын асуудалд хууль болон стандарт ямар сул байгааг тод харуулж байна.
Өргөдөл
Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр "ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ ХҮНДЭТГЭН ЗАЛАХ ТУХАЙ" зарлиг гаргасан. Тус зарлигаар Монгол төр, төрийн бүх байгууллага, Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсан. Гэтэл бодит байдалд Чингис хааны нэр, эш хөргийг архи согтууруулах ундааны сурталчилгаа, шошгод хэрэглэж, үнэ цэнгүй архины шил болгон хаяж байгаа нь байж боломгүй үйлдэл юм. Иймд холбогдох хууль тогтоомж буюу СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ, АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж өгнө үү.
2024.07.06 02:00
2024.08.05 02:00