3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2024.02.08 09:46
Тайлбар:
Төрийн худалдан авах ажиллагааны ихэнх нь цахим хэлбэрт шилжсэн хэдий ч сканердсан файл илгээж, нөгөө талд захиалагчийн шийдвэрээр байгуулагдсан үнэлгээний хороо гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг хийж, хэрхэн үнэлсэн, мэргэжлийн байсан эсэх мэдээлэл хаалттай үлддэг. Энэ нь сонгон шалгаруулалт шударга явагдах, захиалагчаас хараат бус байх нөхцлийг бүрэн гүйцэт хангаж чадахгүй байна.
Өргөдөл
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд 1). Тендерт оролцогч үндэслэлтэй гомдол гаргаж, үнэлгээний хороо алдаатай үнэлсэн нь тогтоогдвол Худалдан авах ажиллагааны улсын байцаагч зөрчил гаргасан, илт өндөр эсвэл бага үнэлсэн албан хаагчдад хариуцлага заавал тооцдог байх; 2). Үнэлгээний хорооны гишүүдийн мэргэжил, үнэлсэн оноо, хурлын тэмдэглэлийг оролцогчдод нээлттэй байхыг үүрэгжүүлсэн заалтыг тусгахыг дэмжиж өгнө үү.
2024.08.20 20:02
2024.09.19 20:02