ХҮҮХЭД, ЭЦЭГ, ЭХЭЭ ЭМНЭЛЭГТ ХЭВТҮҮЛЖ АСАРСАНЫ ЛИСТ ОЛГОХ ТУХАЙ

1. Ажлын хэсэг байгуулах

670

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
PN-202501-78086

33,000

Лхагважав Батцэцэг

2025.01.10 19:38

Тайлбар:
Биеийн эрүүл мэндийн улмаас зайлшгүй эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд сахиур шаарлагатай тохиолдолд сахиур нь ажил хийж байгаад ажлаас чөлөө авсан бол тухайн нийгмийн даатгалын сангаас цалингийн сүүлийн 12 сарын дундаж цалингийн 70% д оногдох лист олгох тухай санал.

Өргөдөл

2024 оны 11 сарын 20ны өдрөөс эхлэн гурван хүүхэд, мөн би өөрөө энэ агаарын бохирдлын нөлөөгөөр ханиад томуунаас салахгүй байна. Энэ хугацаанд хамгийн бага хүүхэд маань өрхийн эмнэлэгт 3 удаа, эх нялхсын яаралтай тусламжийн тасагт 3 удаа үзүүлж гэрээр 40 гаран хоног эмчилгээ хийсэн боловч хүүхэд маань 38.8 хүртэл 3 хоног халуурч, унтаарч эхэлсэн тул түргэний 103 дуудаж шинэ эх нялхас эмэгтэйчүүдийн эмнэлэгт 2025 оны 1 сарын 1нд хэвтэн эмчлүүлж байна. Энэ хугацаанд ажлаас олон удаа чөлөө авч мөн одоо эмнэлэгт хүүхдээ сахиж байна. Миний адил олон гэр бүл энэ халдварт өвчнөөс бол эдийн засаг, сэтгэл санааны хувьд хэцүү байдалд орж байгаа. Тиймээс ажил хийж байгаад сахиур хийж байгаа бол тухайн хоногт оногдох листний мөнгийг нийгмийн даатгалаас олгох асуудлыг хөндөж шийдэж өгнө үү.

2025.02.19 14:55

2025.03.21 14:55

1. Ажлын хэсэг байгуулах

670

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
Дэмжиж гарын үсэг зурах хугацаа дуусч хаагдсан

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)