ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТЫГ БҮР МӨСӨН ЦУЦЛАХ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

4

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202609-27189

100,000

Буянбат ОДСҮРЭН

2026.09.10 18:31

Тайлбар:
Дугаарын хязгаарлалт бол түгжрэлийг бууруулах шийдэл биш, иргэдийн эрх, хөдөлгөөнийг хязгаарласан арга хэмжээ юм. Улаанбаатарын нийтийн тээвэр, дэд бүтэц, үйлчилгээ хангалтгүй тул иргэд зайлшгүй автомашинаар зорчих шаардлагатай байдаг. Гэтэл хязгаарлалтаас болж олон айл хоёр дахь автомашин авах хэрэгтэй болж байна. Тэгвэл хэн хожиж байна вэ? Иргэд биш. Автомашин импортлогч, худалдаалагч болон даатгалын байгууллагуудын борлуулалт, ашиг нэмэгдэх нөхцөл бүрдэж байна. Иймээс энэ шийдвэр нийтийн эрх ашгаас илүү тодорхой бизнесийн ашиг сонирхол, лоббид үйлчилж байгаа эсэхэд үндэслэлтэй хардлага төрж байна. Үүнийг ил тод шалгах шаардлагатай. Айл бүрийг хоёр машинтай болгох нь түгжрэлийг бууруулах шийдэл биш, харин автомашины тоог нэмэгдүүлж, иргэдэд нэмэлт зардал үүсгэнэ. Түгжрэлийг иргэдийн эрхийг хязгаарлах бус, нийтийн тээвэр, зам, зогсоол, хот төлөвлөлтийн бодит асуудлыг шийдвэрлэх замаар бууруулах ёстой. Иймд дугаарын хязгаарлалтыг бүр мөсөн цуцлахыг шаардаж байна.

Өргөдөл

Өргөдөл гаргагч: Улаанбаатар хотын хоригдсон, боогдсон, эрх нь булаагдсан иргэдээс Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст Улаанбаатар хотын иргэд бидний эрх, эрх чөлөө болон хууль ёсны ашиг сонирхолд шууд нөлөөлж буй автомашины зорчих хөдөлгөөнд тавьсан хязгаарлалт, хоригийн талаар энэхүү өргөдлийг гаргаж байна. Энэхүү шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш иргэдийн өдөр тутмын амьдралд бодит хүндрэл, чирэгдэл үүсэж, тодорхой өдрүүдэд хувийн автомашинаа ашиглах боломжгүй болж байна. Жил бүр олон хоног автомашинаар зорчих эрхээ хязгаарлуулж байгаа нь ажил, сургууль, эмнэлэг, гэр бүлийн хэрэгцээ болон өдөр тутмын амьдралд шууд хүндрэл учруулж байна. Гэвч олон жил хэрэгжүүлж ирсэн энэхүү хязгаарлалт нь иргэдийн эрхийг хязгаарлаж, бодит хүндрэл учруулж байгаа хэмжээндээ нийцэхүйц бодит үр дүн, үр ашиг гаргаж байгаа эсэх нь тодорхой бус, зорьсон үр дүндээ хангалттай хүрэхгүй байна гэж бид үзэж байна. Иргэдийн эрхийг хязгаарласан аливаа шийдвэр нь хуульд нийцсэн, зайлшгүй шаардлагатай, үндэслэлтэй бөгөөд зорьж буй үр дүндээ хүрэхүйц байх ёстой гэж бид үзэж байна. Тиймээс иргэдийн эрхийг хязгаарлаж буй энэхүү арга хэмжээний хууль зүйн үндэслэл, бодит үр дүн, үр нөлөө болон иргэдэд учруулж буй хүндрэл, хохирлыг бодитойгоор авч үзэх шаардлагатай байна. Иймд Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос энэхүү асуудлыг тус тусын бүрэн эрхийн хүрээнд авч үзэн: Автомашины зорчих хөдөлгөөнд тавьсан хязгаарлалт, хоригийн хууль зүйн үндэслэл болон хэрэгжилтийг шалгаж, үнэлэх; Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлснээр бодитой ямар үр дүн гарсан, зорьсон үр дүндээ хүрсэн эсэхийг холбогдох тоо, судалгаанд үндэслэн тогтоох; Иргэдийн эрх, эрх чөлөөнд учирч буй хязгаарлалт нь зайлшгүй шаардлагатай, үндэслэлтэй, зохистой эсэхийг дүгнэх; Хэрэв иргэдийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж байгаа нь тогтоогдвол уг асуудлыг шийдвэрлэж, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх; Цаашид иргэдийн эрхийг хэт хязгаарлахгүйгээр нийтийн эрх ашигт нийцсэн, бодит үр дүнтэй шийдэл гаргаж өгөхийг тус тус хүсэж байна. Энэхүү өргөдлийг зөвхөн нэг иргэний асуудал бус, Улаанбаатар хотод оршин суудаг иргэд төдийгүй ажил, сургууль, эмнэлэг, үйлчилгээ болон бусад шаардлагаар нийслэлд орж, гарч байгаа олон иргэний нийтлэг эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудал гэж үзэн анхааралдаа авч, бодитой шийдвэрлэж өгнө үү. Хүндэтгэсэн, Улаанбаатар хотын хоригдсон, боогдсон, эрх нь булаагдсан иргэдээс

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

4

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)