3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.03.27 16:58
Тайлбар:
Үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалтыг Эрүүгийн хуульд оруулж ял оногдуулах. Хулгайлах гэмт хэргийн адил зүйлчлэх.
10 жилийн хүүхдүүд нэгнийгээ дээрэлхэж гадуурхах байдал нь ердийн үзэгдэл мэт болж байна. Мөн үүний төлөө ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээхгүй байгаа нь хүүхдүүдийг өдөөн турхиж байгаатай ялгаагүй байна.
Ялангуяа дээрэлхэх, гадуурхах байдал нэгний халдашгүй байх эрхэд халдаад зогсохгүй бие эд эрхтэн, сэтгэл санааны гүн хямралд оруулах, Монгол улсын иргэний амьд явах эрхэд нь халдах буюу амиа хорлох нөхцөл байдал руу түлхэж буй нэг алхам болж байна. Үүнийгээ сошиал платформоор дамжуулан олон нийтэд юу ч биш мэт харуулж буруу үйлдэл хийж буй хүүхдүүд өөрсдийнхөө буруу санаа бодлоо хооллож бах таваа хангаж байна.
Энэ төрлийн үйл явдалд ихэвчлэн баян чинээлэг, тодорхой хэмжээний байр сууриа эзэлсэн нөлөө бүхий байх магадладтай хүмүүсийн хүүхдүүд холбогдож байх тул шударга ёсыг баримтлах, хүний халдашгүй дархан байх, эрхийг хангаж өгнө үү.
Өргөдөл
Иргэд олон нийт та бүхэн сайн уншиж танилцан дэмжиж өгнө үү. Бидний ирээдүй болсон хүүхэд, залуучууд нэгнээ дээрэлхэх бус харин хамтран ажиллаж сайн сайхныг бүтээх болтугай. Үе тэнгийн дээрэлхэлтийг эрүүгийн хуульд хорих ял хүртэл хариуцлага хүлээлгэх замаар оруулж өгснөөр энэ төрлийн гэмт хэрэг гарахгүй байх шалтгаан нөхцөл болно гэж харж байна.