МОНГОЛ УЛСЫН УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 41 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 41.9 ДЭХ ХЭСЭГ БУЮУ “ХЭРЭВ ГИШҮҮН БҮРЭН ЭРХ ДУУСГАВАР БОЛСНООС ХОЙШ АЖИЛ ЭРХЛЭЭГҮЙ БОЛ 12 САРЫН ХУГАЦААНД ГИШҮҮНИЙ ҮНДСЭН ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТЭТГЭМЖ, БАГА ЦАЛИНТАЙ АЖИЛД ОРСОН БОЛ ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТЭТГЭМЖ, ... ОЛГОНО” ГЭСЭН ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

2,983

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202509-96461

100,000

Цогбадрах Батболд

2025.09.24 11:40

Тайлбар:
Монгол Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийн “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, ... олгоно." гэсэн заалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн заалттай илт зөрчилдөж, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгийн заалтуудыг зөрчсөн байна. Энэ талаар Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл, гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дугаартай магадлалд "...Уг маргаан Үндсэн хуулийн шүүхийн мөн чанарт нийцэхгүй болно, мэдээлэл гарагагч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт " Иргэд бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна." гэж заасны дагуу холбогдох саналаа хууль санаачлагчид уламжлах эрхтэй" гэж заасн тул нийтийн өргөдөл гаргаж байна.

Өргөдөл

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт даатгуулагчид олгох ажилгүйдлийн тэтгэмжийг түүний шимтгэл төлсөн хугацааг харгалзан ажилгүй болохын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан 9 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тодорхой хувь хэмжээгээр олгохоор хуульчилсан. Энэ заалтаар ажилгүйдлийн тэтгэмжийн дээд хэмжээг хамгийн ихдээ ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа 180-аас дээш сар бол сүүлийн 9 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджийн 70 хувиар тооцож олгохоор заасан байна. Энэ заалт нь ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн Монгол Улсын бүх иргэнд хамаарах, адил тэгш үйлчлэх хуулийн заалт юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 2 дах хэсэг, Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дах хэсэгт улсын их хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил, бүрэн эрх нь төрийн сүлдэнд тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болохоор хуульчлагдсан. Өөрөөр хэлбэл дээрх бүрэн эрхийн хугацаа, бүрэн эрх нь дуусгавар болоход улсын их хурлын гишүүн нь Монгол Улсын жирийн иргэн гэх статустай болно. Гэтэл Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно” гэсэн нь тодорхой хэсэг, бүлэг этгээдүүдэд давуу байдал бий болгосон, цөөнхийн эрх ашигт нийцсэн, адил хүчин чадалтай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, Монгол Улсын нийт иргэн болон улсын ашиг сонирхолд хохиролтой, Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж, 2 дахь хэсэгт заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалтудыг зөрчсөн байна. Хууль тогтоогч өөртөө хуулийн аргаар илт давуу байдал бий болгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн өмнөтгөл хэсгийн Монголын ард түмэн бид: “...хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, ...эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэсэн тунхаглалтай шууд зөрчилдөж байна.

2025.09.28 16:03

2025.10.28 16:03

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

2,983

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)