3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2023.11.13 11:30
Тайлбар:
Төрийн байгууллага бүр шилэн данстай болж хяналт тавих боломж бүрэн бүрдсэн. Хэдий тийм ч хяналт шалгалт хийх нь хүрэлцээтэй бус байна. Ардчилсан нийгмийн томоохон эрх мэдэл болох иргэд 4жил нэг удаа УИХ сонгууль өгөөд орхих бус үргэлж энэ нийгмийн асуудалд санаа тавьж арчилах нь одоо нийгмийн сайжрах хэрэгтэй зүйл болсон. Төрийн байгууллагад ил болон далд байгаа завхарсан хахууль, зөрчилүүдэд иргэн (байгууллага, институт) бүр хяналт тавих сэдлийг нэмэгдүүлэх үүднээс илрүүлсэн зөрчилийн дүнгээс тодорхой хувиар урамшуулал авах боломж үүсгэх хэрэгтэй байна.
Өргөдөл
Миний бие Заанхүү овогтой Шинэ-Од нь 34 настай монгол улсын энгийн нэг иргэн билээ. Одоо нийгэмд бодитой хувь нэмэр оруулах юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн залуу үеийн төлөөлөл байна. Цахим хуудас, мэдээ нийтлэлээр тэрбум, ихнаядаар илэрсэн хулгайн мэдээлэл биднийг түгшээж байна. Зарим хэсэгт улам их хулгай хийх сэдэл төрүүлж байгааг үгүйсгэхгүй байна. Тиймээс төрийн байгууллагад хяналтыг иргэн бүр хийх хүсэл боломжыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Мэдлэг боловсролтой тухайн салбарт мэргэшсэн хүмүүс ард иргэдийн дунд их байгаа тул тухайн иргэн (байгууллага, институт) хяналт тавьсны төлөө урамшуулах тогтолцоог бий болгох санаачлага гаргаж байна. Хуулиар шаардагдсан шилэн данстай бүхий л байгууллыг хянаж зөрчил илрүүлж, тухайн зөрчилийн тухай гомдол гаргаж батлагдсан тохиолдолд тухайн зөрчилийн 5-10%иар гомдол гаргаж цаг зав, хүч хөдөлмөрөө гаргасан иргэн (байгууллага, институт) урамшуулдаг болгох хуулийн төсөл боловсруулж өгнө үү гэж хүсэж байна.
2024.01.27 18:47
2024.02.26 18:47