НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ХИЧЭЭЛДЭЭ ЯВАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ОЮУТНЫ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИХ ЗАРДЛЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ БУЦААН СЭРГЭЭХ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

6,700

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202412-27105

100,000

Нармандах Мягмарсүх

2024.12.27 15:24

Тайлбар:
Оюутны нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих эрхийг буцаан сэргээх

Өргөдөл

Боловсролын ерөнхий хуулийг 2023 оны 07 сарын 07 - ны өдрийн УИХ - ын тогтоолоор баталж өмнө нь мөрдөгдөж байсан Боловсролын тухай хуулийг хүчингүй болгосонтой холбогдуулан тус хуулийн 43.2.5 - д заагдсан "нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох" гэсэн заалт цаашид мөрдөгдөх боломжгүй болсон. Үүнээс үүдэн НИТХ - ын зүгээс цаашид Улаанбаатар хотод суралцаж буй оюутан, суралцагчдын нийтийн тээврээр зорчих зардлын хөнгөлөлтийг санхүүжүүлэх хуулийн үндэслэл байхгүй тул 2025 оны 1 сарын 1 - нээс эхлэн оюутанд олгогдох хөнгөлөлт цуцлагдах нөхцөл байдал үүссэн. Иймд шинээр мөрдөгдөж буй Боловсролын ерөнхий хуулинд оюутны нийгмийн баталгаатай холбогдолтой чухал заалт болох "нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох" хэсгийг буцаан оруулах саналтай байна.

2024.12.27 18:40

2025.01.26 18:40

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

6,700

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)