1. Ажлын хэсэг байгуулах

33,000
2025.09.18 08:42
Тайлбар:
Манай улсад жил бүр 500-600, тэр дундаа 50-70 хүүхэд зам тээврийн ослоор нас барж байгаа нь Африкын бүс нутгийн улсуудтай ижил түвшинд байгаа ба үүнд жолоочийн хариуцлага, хөдөлгөөнд оролцогчдын сахилга бат зэргээс гадна авто замыг барих, ашиглах болон автотээврийн хэрэгслийг импортлох, ашиглахтай холбоотой хууль эрх зүйн зохицуулалт дутмаг, ялангуяа шинээр бий болж байгаа скүтер, суррон зэрэг шинэ төрлийн тээврийн хэрэгслийг зөв ашиглахтай холбоотой хуулийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгаа тул Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, холбогдох судалгааг хийлгэн, хуулийн төслийг боловсруулах шаардлагатай байна.
Өргөдөл
Өдөр бүр 2-3 хүн, тэр дундаа олон тооны хүүхэд, залуучууд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байгаатай холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулж, төрийн байгууллагын чиг үүргийг тодорхой болгох, хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлж, авто замын чанар, стандартын сайжруулах, автотээврийн хэрэгслийг зөв ашиглах, жолооч бэлтгэх болон даатгалын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж өгнө үү.