НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГ УЛСЫН ТӨСВӨӨС ТУСГААРЛАХ ХУУЛЬ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

2,669

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202602-33173

100,000

Цэгмэд ЛУТ-ОЧИР

2026.02.16 11:11

Тайлбар:
Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг идэж шамшигдуулах, улс төрийн зорилгоор ашиглах, төсвийн алдагдлыг нөхөх зэргээр шимтгэл төлсөн иргэдийн эрх ашгийг хохироож байгааг зогсоохын тулд улсын төсвөөс тусгаарлах, мэргэжлийн хүмүүсээр удирдуулж үр өгөөжийг нь дээшлүүлэх шаардлагатай байна.

Өргөдөл

Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэд түүнийхээ үр шимийг олигтой хүртэж чадахгүй, нэрийн дансан дах мөнгө нь олдохгүй, төлсөн мөнгө нь инфляцийн нөлөөгөөр үнэ цэнэгүй болж, тэтгэвэрт гараад шууд ядууралд орох эрсдэлтэй байгаа. Эрүүл мэндийн даатгалаар чанартай эмнэлгийн үйлчилгээг авах боломжгүй, хамрагддаг өвчин цөөн. Төсөв тасарсан шалтгаанаар хүмүүсийн ажилгүйдлийн тэтгэмжийг өгөхгүй саатуулсан, сангийн мөнгийг дампуурч буй хувийн банкинд шилжүүлэн одоог болтол авч чадаагүй, шимтгэл төлсөн хүмүүсийн хөрөнгө үрэгдсэн. Нийгмийн даатгалын сан асар олон хүн ажилладаг нүсэр зардалтай, нэрийн дансны мөнгө өсдөггүй, бодитоор байхгүй. Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл өсдөггүй, төсвийн алдагдалд зарцуулагдан дуусдаг. Тиймээс төсвөөс салгаж олон улсын нийтлэг жишгээр тусад нь гарган хөгжүүлэх шаардлагатай байгааг анзааран хууль санаачилж байгааг дэмжин гарын үсэг зурна уу. Баярлалаа.

2026.02.24 20:36

2026.03.26 20:36

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

2,669

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
Дэмжиж гарын үсэг зурах хугацаа дуусч хаагдсан

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)