ХҮНИЙ ЭРХИЙГ БҮДҮҮЛГЭЭР ЗӨРЧИЖ БУЙ АВТОМАШИНЫ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ, ТОРГУУЛИЙГ ЦУЦАЛЖ ӨГНӨ ҮҮ?

1. Ажлын хэсэг байгуулах

185

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
PN-202401-94266

33,000

Батбаяр ТӨРБОЛД

2024.01.11 08:32

Тайлбар:
Монгол улсын үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн арван дөрөвдүгээр зүйлтийн хоёрт "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" хэмээн заасан байдаг билээ. Гэтэл Нийслэлийн засаг даргын 2023 оны 12 сарын 17-ны А/1429 тоот захирамж нь хувь хүнийг хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварлан гадуурхаж байгаа тул тус захирамжийг хүчингүй болгох цаашлаад дахиж хувь хүнийг өөрсдийн эд хөрөнгөөс нь шалтгаалан ялгаварлан гадуурхалт гаргуулах буюу дахиж дугаарын хязгаарлалт хийхгүй байхыг хүсэж байна.

Өргөдөл

Нийслэлийн засаг даргын уг тушаал нь хувь хүнийг тэгш, сондгой дугаартай машинаар ялгаварлаж, хөдөлгөөнд оруулахгүй байгаа билээ. Замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд торгууль тавьж байгаа нь бүүр ч учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл иргэнийг ганц машинтай бол ажлын 2-3 өдөр яв, үлдсэнд нь өөрөө учраа ол хэмээн орхиж байгаа юм. Хэдий иргэн машин дугаарын хязгаарлалтад орсон өдрүүдэд нийтийн тээврээр зорчихыг хүсэвч, нийтийн тээврийн хүрэлцээ муу , түүнийг хүлээх хугацаа их байгаагаас бие махбодын хувьд даарч, хохирч байна. Энэ нь үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн арван зургаадугаар зүйлийн хоёрт заасан "эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй"-эрхийг мөн бүдүүлгээр зөрчиж байна. Хэдий уг тушаал нь 01 сарын 31-ыг хүртэл гэж байгаа боловч сунгах, дахих гэх мэт асуудлууд гарж магадгүй тул дугаарын хязгаарлалтыг цуцалж, бүр мөсөн хориглож өгнө үү?

2024.03.03 08:47

2024.04.02 08:47

1. Ажлын хэсэг байгуулах

185

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
Дэмжиж гарын үсэг зурах хугацаа дуусч хаагдсан

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)