ШҮҮХИЙН ШИЙДВЭР ЦААСАН ДЭЭР ҮЛДЭХ ЁСГҮЙ: ХҮЧИН ТӨГӨЛДӨР ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ АЛБАДАН ГҮЙЦЭТГҮҮЛЭХЭД 2, 4 ЖИЛИЙН ХУГАЦАА ӨНГӨРСӨН ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА ҮҮСГЭХГҮЙ БАЙХ ХУУЛИЙН ХЯЗГААРЛАЛТЫГ ӨӨРЧИЛЬЕ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

27

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202607-57815

100,000

Дэмбэрэл Оросоо

2026.07.24 14:06

Тайлбар:
Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр нь Монгол Улсын нэрийн өмнөөс гарсан, заавал биелэгдэх эрх зүйн акт юм. Гэвч одоогийн хуулийн зохицуулалтаар тодорхой тохиолдолд 2, 4 жилийн хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй байх боломжтой байна. Ингэснээр шүүхээр эрхээ хамгаалуулсан иргэн, хуулийн этгээд бодитоор эрхээ эдэлж чадахгүй, шүүхийн шийдвэр цаасан дээр үлдэх эрсдэл үүсдэг. Тиймээс хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хугацааны хязгаарлалтыг эргэн харж, төлбөр авагчийн эрхийг хамгаалах, шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх зарчмыг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай.

Өргөдөл

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлд өөрчлөлт оруулж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн биелэлтийг хугацаагаар хэт хязгаарлаж буй зохицуулалтыг өөрчлөх тухай Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх бөгөөд шүүхийн шийдвэр нь Монгол Улсын нэрийн өмнөөс гарч, заавал биелэгдэх шинжтэй эрх зүйн акт юм. Шүүхийн шийдвэр нь зөвхөн талуудын хоорондын маргааныг шийдвэрлэсэн баримт бичиг төдий бус, төрийн нэрийн өмнөөс эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн, биелэгдэх ёстой шийдвэр байдаг. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тодорхой хугацаа өнгөрсөн бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй байхаар зохицуулсан нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн бодит биелэлтийг хугацаагаар хэт хязгаарлах эрсдэл үүсгэж байна. Шүүхээр эрхээ хамгаалуулсан иргэн, хуулийн этгээд шүүхийн шийдвэр гаргуулсан боловч уг шийдвэр бодитоор биелэгдэхгүй бол шүүхээр хамгаалуулах эрхийн бодит агуулга алдагдана. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр хэрэгжээгүй тохиолдолд шүүхэд хандах, шударга шүүхээр шүүлгэх, өмчлөх эрхээ болон шаардах эрхээ хамгаалуулах эрх нь үр нөлөөгүй, цаасан дээрх эрх болон хувирч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас тусдаа, зөвхөн техникийн шинжтэй ажиллагаа биш бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон эрхийг бодитоор хэрэгжүүлэх салшгүй үе шат юм. Иймд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн биелэлтийг ердийн хөөн хэлэлцэх хугацаатай адилтган хугацаагаар хязгаарлах нь шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх зарчим, шүүхээр хамгаалуулах эрх, өмчлөх эрх, шударга ёсны баталгаатай нийцэхгүй байна. Хууль тогтоогч эрх зүйн тодорхой байдлыг хангах зорилгоор хугацааны зохицуулалт тогтоож болох боловч уг зохицуулалт нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх шинжийг үгүйсгэх, төлбөр авагчийг шүүхээр тогтоогдсон эрхээ бодитоор эдлэх боломжгүй болгох, эсхүл төлбөр төлөгчид хугацаа өнгөрөөх замаар хууль ёсны үүргээс зайлсхийх давуу байдал олгох хэмжээнд хүрч болохгүй. Практикт төлбөр төлөгч этгээд эд хөрөнгөө нуух, хаяг байршлаа өөрчлөх, оршин суугаа газраа тодорхойгүй болгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийх, мөн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагаа удаашрах зэрэг олон нөхцөл байдлаас шалтгаалан төлбөр авагч хуульд заасан хугацаанд эрхээ бодитоор хэрэгжүүлж чаддаггүй. Ийм нөхцөлд хугацаа өнгөрсөн гэх формаль үндэслэлээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх боломжийг хаах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

27

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)