ХУУЛЬ БУСААР ОЛСОН ЭД ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ, ХУРААН АВСАН НИЙТ ХӨРӨНГИЙН ДҮНГ ӨНӨӨГИЙН ҮНЭ ЦЭНД НИЙЦҮҮЛЭН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

244

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202312-65614

100,000

Бямбасүрэн ТЭМҮҮЖИН

2024.01.04 08:57

Тайлбар:
Авилга, албан тушаалын болон бусад төрлийн гэмт хэргийн үр дүнд учирсан хохирлыг бүрэн төлүүлж чадахгүй байгаа тул гэмт этгээдийн буруутай үйлдлийг хөхүүлэн дэмжиж байгаа юм шиг харагдаж байна. ЖДҮ, хөгжлийн банк тэргүүтэй томоохон хэргүүдэд зөвхөн авсан зээлийг буцаан төлснөөр гэмт хэрэг үйлдсэн улс төрд нөлөө бүхий этгээдийг өөхшүүлж байна. Мөнгө гэдэг цаг хугацас өнгрөх тусам эдийн засгийн нөхцөл байдлаас улбаатай худалдан авах/хөрвөх чадвар нь өөрчлөгдөж байдаг хэрэглүүр тул өнгөрсөнд учруулсан хохирлыг бүрэн барагдуулахаас гадна өнөөгийн байдлаар учруулсан аодагдсан боломж буюу тухайн мөнгөн дүн эд хөрөнгийн өнөөгийн үнэ цэнд дүйцүүлж нөхөн төлүүлэх нэн шаардлагатай байна. Нийгмийн даатгалын санг банкийг санхүүжүүлэх, хүүлэх зорилгоор ашиглаад аллсан гэм этгээд хэдхэн сая төгрөгөөр торгуулиад, ард иргэдийн мөнгийг/санг хувийн зорилголр ашиглачхаад эрх чөлөөтэй явж байж таарахгүй.

Өргөдөл

Авилга албан тушаалын гэмт хэрэг гаарч буруутай гэмт этгээд гамшигдуулсан хөрөнгийг буцаан төлснөөр хохирогч талын сэтгэл ханамжийг бүрэн хангахгүй байна. Иймд шамшигдуулсан хөрөнгийг бүхлээр нь хуруун авахаас гадна тухайн хөрөнгийн өнөөгийн үнэ цэнд нийцүүлэн тооцоолж торгууль тооцох шаардлагатай гэж үзэж байна.

2024.02.22 14:10

2024.03.23 14:10

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

244

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
Дэмжиж гарын үсэг зурах хугацаа дуусч хаагдсан

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)