СУРГУУЛИУДАД АУТИЗМ БОЛОН ХЭЛ ЯРИАНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

1. Ажлын хэсэг байгуулах

49

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
PN-202610-65437

33,000

Даваамягмар НАРБОЛД

2026.10.23 12:04

Тайлбар:
Сүүлийн жилүүдэд аутизмын хүрээний эмгэг болон хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн тоо эрс нэмэгдэж байгаа тул ерөнхий боловсролын сургууль бүрд тэдэнд зориулсан тусгай дэмжлэгийн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Өргөдөл

Иймд хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийг хангах үүднээс дараах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Үүнд: 1. Тусгай хөтөлбөр нэвтрүүлэх: Сургууль бүрд аутизм болон хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөгжлийн болон сургалтын тусгай хөтөлбөр оруулж хэрэгжүүлэх; 2. Багш нарыг сургах: Багш нарт аутизмтай хүүхэдтэй ажиллах арга зүйн сургалт орж, шаардлагатай сургуулиудад туслах багш ажиллуулах; 3. Хэл засалч, сэтгэл зүйчээр хангах: Сургуулиудад хэл засалч болон тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх. Энэхүү асуудлыг анхааралдаа авч, бодлогын түвшинд тодорхой шийдвэр гаргаж өгнө үү.

1. Ажлын хэсэг байгуулах

49

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)