2. Хяналт шалгалт явуулах
70,000
2024.11.05 14:55
Тайлбар:
Эрх баригч нам, засаг сонгуулиар амласан амлалт мөрийн хөтөлбөрөөсөө ухарч, сүүлийн 30 жил хийгээгүйгээ ард иргэд, улс орны эдийн засгийг авч яваа ААНБ-уудын нуруунд үүрүүлэн шийдэж бгаад гүнээ харамсаж энэхүү санал асуулгыг үүсгэж бна.
Асар их мөнгөний завшилт шамшигдуулалт, хохирлыг өөрсдийн эрх барьж буй бүх л хугацаанд бий болгочихоод (нүүрс, ногоон автобус гмэт) энэ олон жил анхаарч асуудлаа шийдээгүйн горыг ард иргэд Аанб -д үүрүүлэн цахилгаан дулааны үнийг нэмэгдүүлж бгааг эрс буруушааж бна.
Өргөдөл
МУ-д сүүлийн 30 гаран жил аливаа зүйлсийн үнэ өртөг жилээс жилд өсөж ирсэн нь үе үеийн засгийн эрх баригчдын алдаатай харалган, үрэлгэн, уялдаа холбоогүй удирдлага, шийдвэр, бодлогоос бүрэн шууд хамааралтай. Улсаас 44 их наяд төгрөг гусаж бна гэдэг бол үе үеийн төрийн чадваргүй хараа хяналтгүй, зохион бгуулалтгүй, төрийн хар бодлогогүйг бүрэн илэрхийлэх бага биш мөнгө. Ийм их хэмжээний мөнгөний бүртгэлийг алдана гэдэг төрийн санхүү ямар дорд хэмжээний, мэргэжлийн бус бхыг тодорхойлохын сацуу төр өнөөдөр энэ мэт алдаа асуудлаа шийдээгүй бж, үүнээс үүссэн бж болох цахилгаан дулааны шинэчлэлийн асуудлаа хийгээгүй нь горыг яагаад ард иргэдийн аж ахуйн нэгжийн нуруунд үүрүүлнэ вэ? Өнөөдөр ямар нийгэм эдийн засаг, иргэд аанб-уудын орлогын түвшин, ханш инфляцитай бгаа билээ, яагаад үнэ нэмэх тархи угаалтаа бусад улсуудын үнэ өртөгтэй шууд харьцуулан алдаатай бодлого шийдвэрээ өмгөөлөх хэрэгсэл болгон олон нийтийн сүлжээнд сурталчилж бна вээ? Төрд ёс зүй этик, ухамсар, санах ой, санаа зовох сэтгэл бхгүй юу? Яагаад 30 жил шинэчлээгүй, дорвиотой шийдэл шийдвэр гаргаагүйн төлөөсийг өнөөдөх иргэд аанб төлөх ёстой вэ? Яагаад төрийн санхүү мөнгийг хяналтгүй үрэн таран хийх боломжийг бий болгож улсын чадамжийг бууруулсаны төлөөсийг иргэд аанб төлөх ёстой гэж? Яагаад улсад 44 их наяд төгрөгийн хохирол учруулсан/ улсын мөнгийг шамшигдуулсан этгээд, албан тушаалтан, эрх бүхий этгээдүүдийн төлөөсийг өнөөдөр үеийн үед иргэд аанб нуруундээрээ үүрч гарах ёстой вэ? Улс төсөв удирдахад ард иргэд аанб хамгийн хялбар чих зөөлөн хэрэгсэл болсон уу? Хэрвээ тйим биш бол энэ асуудлаа татаж буцааж өөр бдлаар ард иргэдийн нуруунд ачаалал үүрүүлэхгүй бх замаар өр төлбөр хохирлоо барагдуулдаг санж уу бусад аргаар зохицуулахын шаардаж бна. Татвар төлөөсийн хэмжээг хэн ч нэмж төр барьж болно, гэвч төрд ард иргэд өөрсдийнхөө сайн схан ирээдүйг барьцаалж ижил бусад иргэдээ сонгож төр бариулдаг бгаа шүү.