УЛСЫН ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛИЙН ЦАГИЙГ УРТАСГАХ, ЗУНЫ УЛИРАЛД АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

6

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202606-93931

100,000

Лхагвадулам ЭНХЖАРГАЛ

2026.06.29 17:21

Тайлбар:
Хүүхдийн аюулгүй орчинд өсөж хүмүүжих тухай.

Өргөдөл

Монгол Улсын нийгмийн өнөөгийн нөхцөл байдалд гэр бүлийн 2 хүн 2лаа ажил хийхгүй бол 1 хүний цалингаар амьдарч хүрэхгүй болсон.Мөн гэр бүл салалтын нөлөөгөөр статистик тоогоор жилдээ 60000орчим хүүхэд зөвхөн эцэг эхийнхээ аль нэгтэй нь хамт амьдарч байгаа гэсэн судалгаа гарсан.Иймд хүүхэд харах хүн болон орчин зайлшгүй шаардлагатай байдаг.Нийслэлд ажилдаа ирж очихдоо тогтмол 2-4цагийг түгжээнд зарцуулдаг.Энэ байдлаас болж хүүхдийг сургууль цэцэрлэгт нь ажилтай ээж аав өөрөө зөөх боломжгүй болдог.Учир нь цэцэрлэг сургуулийн цаг нь ажлын цагтай яг давхцдаг.Иймээс цэцэрлэг сургуулийн цагийг уртасгаж өгнө үү! Мөн зуны улиралд хэвийн ажиллах цэцэрлэг гаргаж өгнө үү!!! Зуны улиралд цэцэрлэг амрах үед хүүхэд харах хүнгүй хүмүүс хувийн цэцэрлэгт өндөр үнээр хамруулдаг.Хүүхэд харах хүнгүйн улмаас ах эгчээр нь эсвэл таньдаг хүнээрээ харуулах болон цэцэрлэг сургуулиас нь зөөлгөх зэрэг үйлдэл нь хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлд оруулж байгаа хэрэг юм.Мөн 12 хүртэлх насны хүүхэд гэртээ үлдэж биеэ даах боломжгүй учраас сургууль дээр нь өдөр өнжүүлэх ажиллуулж мөн зуны улиралд ажиллуулдаг байх нэн шаардлагатай.Хүүхдийг аюулгүй орчинд өсч хүмүүжих нөхцөлөөр хангаж нөгөө талдаа эцэг эхчүүдийг ажил хийх боломжыг бүрдүүлж өгнө үү.Энэхүү асуудал нь нэн зайлшгүй тулгарч буй өнөөгийн нийгмийн шаардлага юм.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

6

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)