ХОТ ХООРОНДЫН ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ ОРЧИН ҮЕИЙН ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ХУРДНЫ ЗАМЫГ БАРИХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

1. Ажлын хэсэг байгуулах

4

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
PN-202411-58450

33,000

Бямбажав АНХБАЯР

2024.11.28 17:30

Тайлбар:
Өнөөдөр манай Монгол улсад ашиглагдаж байгаа аймаг болон хот хоорондын хатуу хучилттай зам болох мянганы зам төслийн хүрээнд баригдсан зам нь өнөөдрийн цаг хугацаанд олон улсын хэмжээнд хоцрогдсон стандартын зам ашиглаж байгаа бөгөөд тус зам нь өнөөдрийн тээврийн хэрэгслийн өдөр тутмын тоо нэмэгдэхтэй үүнийг дагаад замын нөхцөл байдлаас шалтгаалсан тээврийн хэрэгслийн осол, иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох болон цаашлаад амь насаа алдах зэрэг маш их хохирол учруулж байна. Иймд энэ Мянганы төсөлд санаачилсан замыг шинэчилж маш богино хугацаанд олон улсын стандартад нийцсэн хурдны замын ажлыг санаачилж хэрэгжүүлнэ үү.

Өргөдөл

Миний бие Б.Анхбаяр нь нэгэн зам дагасан суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд тухайн бүс нутагт зам дээр өдөр бүр ямар нэгэн байдлаар зам тээврийн осол гарч тухайн ослыг шалгах явцад жолооч нар гүйцэт түрүүлэх гэж байгаад өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгслийг байгаа эсэхийг харж амжихгүй байдлаас болж осол гаргах, зам дээр хариуллагагүй мал явж байгааг шөнийн зам дээр зогсож байгаа тодорхой тээврийн хэрэгслийг зогсоох боломжгүй хурдтай зорчиж байгаад мал мөргөх, тээврийн хэрэгслийг жолоодож буй иргэд нь гэрлийг шилжүүлдэггүй мөн нэмэлт гэрэлтэй байгаа зэргээс болж харах орчин хязгаарлагдсанаас шалтгаалж осол гаргах, цаг уурын нөхцөл болох маш их цастай байдлаас болж зам мөстөж үүний улмаас халтиргаа, гулгаатай байдал зэрэг шалтгааны улмаас хамгийн их осол гарч байна. Иймд миний бие олон улсын стандарт шаардлагыг хангасан хурдны замын ажлыг эхлүүлж энэ ажлын тендерт гадаад улсын замын ажил олон жил гүйцэтгэсэн туршлагатай компаниудыг тендерт оролцуулах ажлыг зохион байгуулж харин энэ ажлыг Хууль, хүчний байгууллагуудаас хяналт тавиулах, малыг чөлөөтэй бэлчээрлүүлэх боломжтойгоор нүхэн гарц гаргах зэрэг ажил санаачлахыг та бүхнээс хүсэж байна. Өдөр болгон хэвлэл, мэдээлэл болон цахим орчин, зурагт хуудас авто ослоос урьдчилан сэргийлж ажилласан ч зам тээврийн осол буурахгүй байна.

1. Ажлын хэсэг байгуулах

4

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)