ЭЛЕКТРОН ТАМХИЙГ ХУУЛЬЧИЛЖ, ЗӨВХӨН НАСАНД ХҮРСЭН ХҮНД ХУДАЛДААЛДАГ БОЛГОХ НЬ ЗӨВ ҮҮ?

1. Ажлын хэсэг байгуулах

11,528

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
PN-202310-13964

33,000

Батчулуун ЦОГТ-ОЧИР

2023.10.24 19:17

Тайлбар:
ЕБС-аас 500 метр дотор худалаа эрхэлж байгаа дэлгүүрүүдэд хяналтын камержуулалт, бичиг баримтыг шалгаж тамхийг худалдах хууль эрх зүйг буй болгосноор, хот аймагуудын төвүүдэд тамхи нууж зарж байгаа асуудлыг цэгцлэх боломжтой. Насанд хүрээгүй иргэнд зарсан тохиолдолд хуулийн хариуцлагыг өндөржүүлэх. Электрон тамхийг хуульчилж, зөвхөн 21 нас хүрсэн хүнд худалдаалах, тамхины зөвшөөрөлтэй цэгүүдээр худалдаалдаг болгох, татварын хэмжээг бүсийн хэмжээнд дүйцүүлэн ногдуулж зөвхөн насанд хүрсэн янжуур тамхинаас гарах зорилготой хүнд худалдаалах.

Өргөдөл

Электрон тамхины тусламжтайгаар янжуур тамхинаас гарах иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой янжуур тамхины компаниуд хууль батлуулахгүй 2 жил гацааж байна. Англи, АНУ, Швед, Шинэ Зеланд гэх мэт олон улсын Эрүүл Мэндийн яамдуудаас болон шинжлэх ухааны хүрээлэнгүүдээс электрон тамхи нь янжуур тамхитай харьцуулахад 90-95 хувь хор багатай гэж заралсаар байгаа билээ. Энэ нь 100 хувь аюулгүй биш учираас электрон тамхи нь янжуур тамхинаас гарах хүсэлтэй насанд хүрсэн хүнд зориулагдсан бүтээгдэхүүн юм. Шинэ өсвөр үеийнхэнийг янжуур тамхинаас болон никотин агуулсан бүтээгдэхүүнээс хамгаалахын тулд дараах байдлаар Тамхины Хяналтын тухай хуульд тусгах шаардлагатай болоод байна: 1. 21 нас хүрсэн иргэнд худалдаалах; a. Иргэний үнэмлэх, насыг заавал шалгаж худалдаалах b. Дэлгүүрийн кассийн хэсгийг камержуулсан дэлгүүрүүдэд тамхи зарах зөвшөөрлийг олгох 2. Янжуур болон электрон тамхийг зөвхөн тамхины зөвшөөрөлтэй дэлгүүрүүдэд худалдаалах; 3. ЭМЯ-аас электрон тамхийг зөвхөн насанд хүрсэн янжуур тамхи татдаг хэрэглэгчид хэрэглэх нь зүйтэй гэдэг зөвлөмж гаргуулж нийтэд таниулах; 4. Электрон тамхинд ОАТ ногдуулж, бүсийн хэмжээнд болон хөрш орнуудтай ижил хэмжээнд дүйцүүлж тогтоох; 5. Электрон тамхины зар сурталчилгааг явуулахгүй байх, 6. Үндэсний хэмжээний судалгааг Эрүүл Мэндийн яамны зүгээс хийх, Өнөөдрийн байдлаар хөгжиж буй болон хөгжингүй 87 улс электрон тамхийг хуульчилан худалдаалж байна. Электрон тамхины тусламжтайгаар тамхидалтын хэмжээ 1-2 дахин буурсан үзүүлттэй буюу хүн амын тамхидалын хэмжээ нь 11 хувь хүртэл буурч түүхэн доод хэмжээнд хүрээд байна. Электрон тамхийг хориглосон 34 улс байгаа бөгөөд эдгээр улсууд нь ядуу буурай, тамхидалтын түвшин өндөр улс орнууд багтаж байна. Эдгээр улс орнуудад хууль бус наймаа, онлайн худалдаа хараа хяналтгүй гарал үүсэл тодорхойгүй, татваргүй бүтээгдэхүүнүүд ихээр нэмэгдэж хуулиа эргэж харах хэмжээнд хүрээд байна. Монгол улсын хэмжээнд электрон тамхийг хэрэглэж байгаа 150,000 иргэд байна. Хэрэв электрон тамхийг хориглох, татварыг хэт өндөр тавих байдлаар хууль баталбал эргээд янжуур тамхиа тат гэж байгаатай ялгаагүй болгох нь ээ.. Жишээлбэл: Финлянд улсад электрон тамхины татварыг янжуур тамхины татвараас хямд ногдуулсанаар тамхидалтын түвшинг 40 гаруй хувь байсанг 22 хувь хүртэл буулгаж чадсан байдаг. Финлянд улс электрон тамхины татварыг янжуур тамхины татвартай ижил хэмжээнд 2020 оноос адилтгаж ногдуулсанаар сүүлийн 3 жилийн хугацаанд тамхидалтын түвшин буураагүй 22 хувь дээрээ байсаар байна. Олон улсын эрдэмтэд шинжээчдийн зүгээс буруу алхам хийж тамхидалтын түвшинг бууруулах зорилгоосоо ухарсан хэмээн шүүмжлүүлж байна. Гэтэл Швед улс электрон тамхинд ногдуулах ОАТ-ын хэмжээг 80 орчим хувиар бага ногдуулж тамхидалын түвшингээ 5 хувь хүртэл хэмжээнд буулгаж чадсан байна. Английн засгийн газраас 4 жил тутам электрон тамхины тухай судалгаа, нотолгоог ЭМЯ, “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв”-тэйгээ хамтран хийдэг ба 2022 оны эцсээр нийтэлсэн нотолгоо нь 1500 хуудас бүхий электрон тамхи нь янжуураас 95%-ийн хоруу чанар багатай гэдэг үндэслэлийг тайлбарласан байна. Англи улсын хувьд Европийн хамгийн өндөр тамхидалттай бүс байсан ч 2021 он гэхэд тамхидалтын түвшин 13,2%-д хүрч 2011 онтой харьцуулахад 8%-иар бууруулж чадсан байна. АНУ нь 2011 онд 44 сая идэвхитэй тамхи хэрэглэгч байсан бөгөөд сүүлийн 12 жилийн хугацаанд 13 сая тамхи хэрэглэгч тамхинаас бүр мөсөн татгалзсан гэсэн судалгаа гаргасан байдаг. Уг судалгааг АНУ-ын Хүнс Эмийн зохицуулах агентлаг /FDA/ болон Өвчин Судлалын Нийгэмлэг /CDC/ нар хүлээн зөвшөөрч цаашдаа энэхүү тоог бууруулах тал дээр арга хэмжээ авахаа илэрхийлж байна. Уг огцом бууралтад хамгийн их нөлөөлсөн хүчин зүйлийг “Электрон тамхи” гэж тодорхойлсон байна. АНУ-ын хувьд сүүлийн 4 жилийн хугацаанд тамхидалтын түвшин хамгийн доод түвшинд хүрсэн нь тус улсын үр дүн юм.

2023.10.24 19:30

2023.11.23 19:30

1. Ажлын хэсэг байгуулах

11,528

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
Дэмжиж гарын үсэг зурах хугацаа дуусч хаагдсан

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)