3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.08.17 17:25
Тайлбар:
2012 оноос хойш сонгуульд ашиглаж буй программ хангамж нь нууц, хаалттай "Хар машин"-ыг бүрмөсөн халж, иргэд саналаа өөрийн нүдээр шалгаж баталгаажуулдаг 100% ил тод, нээлттэй эх код (Open-source) бүхий орчин үеийн технологид шилжихийг УИХ-аас шаардсан өргөдөл. Бидний санал "хар хайрцаг"-т нууцлагдах ёсгүй.
Өргөдөл
Монгол Улсын Их Хуралд, Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлд Монгол Улсын иргэн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй бөгөөд сонгууль нь бүх нийтийн, чөлөөтэй, шууд байх, саналаа нууцаар гаргах зарчимд үндэслэнэ гэж баталгаажуулсан. Төрийн эрх мэдэл ард түмний гарт байх нь манай ардчиллын амин сүнс билээ. Гэвч 2012 оноос хойш манай улсын сонгуульд ашиглаж буй "хар хайрцаг" буюу санал тоолох автомат төхөөрөмжүүд нь программ хангамжийн хувьд хаалттай эх кодтой (closed-source), ажиллах зарчим нь олон нийт болон хөндлөнгийн мэргэжилтнүүдэд ил тод бус байдаг нь сонгуулийн үр дүнд эргэлзэх иргэдийн эргэлзээг байнга төрүүлж, төрд итгэх итгэлийг унагах үндсэн шалтгаан болж байна. Хүний оролцоотой гар тооллого нь худалдан авалт, луйварт өртөх эрсдэлтэйг бид мэддэг ч, үүнийг хаалттай, нууцлаг "хар машин"-аар шийдэх нь ардчилсан сонгуулийн зарчимд нийцэхгүй бөгөөд үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх ноцтой эрсдэл юм. Сонгогч өөрийн өгсөн санал цахим дотоод сүлжээнд яг хэрхэн тоологдож байгааг баталгаажуулах ямар ч боломжгүй байна. Дэлхийн өндөр хөгжилтэй ардчилсан орнууд ийм хаалттай системээс бүрэн татгалзаж, хүний оролцооноос хамаарахгүй хэрнээ үнэмлэхүй ил тод байдлыг хангадаг технологи руу шилжсэн байна. Тодруулбал, Сонгогч өөрөө баталгаажуулах цаасан мөр бүхий систем (VVPAT) болон мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх боломжтой, нээлттэй эх код бүхий (Open-source) ил тод технологийг ашиглаж байна. Сонгуулийн төхөөрөмж нь иргэнд болон намуудад ямар ч хардах эрх үлдээхгүйгээр программ хангамжийн түвшинд нээлттэй байх ёстой. Иймд иргэдийн нийтийн өргөдлөөр дараах шаардлагыг гаргаж байна: Дараагийн ээлжит сонгуулиас өмнө Сонгуулийн тухай хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, одоогийн ашиглаж буй хаалттай программ хангамж бүхий "хар хайрцаг"-ийг бүрмөсөн халах. Хүний оролцоот гар тооллогын луйвраас сэргийлэхийн зэрэгцээ технологийн бүрэн ил тод байдлыг хангах үүднээс шинэ систем нэвтрүүлэх. Үүнд: Сонгогч саналаа төхөөрөмжид өгөхдөө хэвлэгдсэн цаасан дээр өөрийн нүдээр шалгаж баталгаажуулсны дараа санал хайрцагт ордог систем (VVPAT) болон мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, олон нийт дурын үедээ шалгаж, аудит хийх боломжтой "Нээлттэй эх код бүхий систем"-ийг (Open-source voting system) хуульчлан хэрэгжүүлэх.
2026.08.25 09:36
2026.09.24 09:36