СОШЛ, НИЙТИЙН ПЛАТФОРМУУДААД ХҮНИЙ ЭРХЭНД ХАЛДСАН ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ, ЗУРАГ, БИЧЛЭГ, ТАРААСАН АСУУДАЛ ДЭЭР ХУУЛИЙН БАЙГГУЛЛАГА ХОХИРОГЧИЙГ ЦАГААТГАСАН ТУХАЙ НИЙТЭД МЭДЭЭЛЛЭДЭГ БОЛОХ

1. Ажлын хэсэг байгуулах

4

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
PN-202609-25197

33,000

Цоодол Цахирмаа

2026.09.18 14:43

Тайлбар:
Иргэний нэр хүндэд ноцтой байдлаар халдаж нийтэд худал мэдээлэл тарааж дуртай байдлаараа гүтгэх нь : Олон нийтийн заналхийлэл, доромжлолын бай болгох, иргэдийн ухамсрыг үгүй хийх, сэтгэлзүйн олон өвчлөлүүдийг бий болгох, бодит асуудлыг бодитоор шийдэх, хуулийн байгууллагын үйл ажиллагаа шийдвэрт иргэдийн итгэх итгэлийг үгүй хийх, бүтээмж бууруулах, хөгжлийг ухраасан олон хор хохиролтой ухамсрын тахал юм.

Өргөдөл

Монгол Улсын Их Хурлын гишүүд, ХЗДХЯам, КАБЗөвлөлд өргөдөл гаргах нь: Сошл нийтийн сүлжээгээр хүний нэр, зураг, бичлэг, хаяг, гэр бүлийн байдал зэрэг хувийн мэдээлэлтэй хавсран иргэний нэр төрд халдах байдал хэр хэмжээнээсээ хэтрэн аюултай байдалд хүрчээ. Маш их хугацааны дараа хохирогч өөрийгөө баталсан ч нэр төр, энэ хугацаанд алдсан сэтгэцийн эрүүл мэндийн байдал, бүтээмжийн алдагдал зэргийг нөхөх аргагүй болсон байдаг. Энэ асуудалыг цогцоор нь хэлэлцэж ажлын хэсэг байгуулан судалгаа шинжилгээ, олон орны жишиг зэрэгт үндэслэн иргэдийнхээ ухамсар, орчин, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах төр, хуулийн оролцоог идэвхижүүлж боловсруулж өгнө үү. 2025 оны намрын чуулганаар царцаасан ЭХ.ийн 13,14-р зүйл анги царцсанаас хойш энэ нөхцөл улам дордсон. Энэ асуудалтай холбоотой хууль эрх зүйн орчинг бүрдүүлж сайжруулах шаардлагатай тул авч хэлэлцэж өгнө үү.

1. Ажлын хэсэг байгуулах

4

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)