3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.04.14 15:36
Тайлбар:
Энэхүү хуулийн төсөл нь:
Бизнес эрхлэгчдийн хуримтлагдсан НӨАТ-ын өрийн дарамтыг бууруулах.
Дампуурал, үйл ажиллагааны зогсолтыг багасгах
Татварын баазыг урт хугацаанд тэлэх
Сайн дурын (хүсэлтээр) оролцоонд суурилсан тул шударга байдлыг хангах онцлогтой.
Мөн энэ нь бүрэн өр тэглэх биш харин нөхцөлтэй, нэг удаагийн зохицуулалт бөгөөд ирээдүйд хатуу сахилга баттай холбосон бодлого юм.
"НӨАТЫН ӨРИЙГ НЭГ УДАА ЦЭГЛЭЕ"
"ДАРАМТГҮЙ БИЗНЕС – ХАРИУЦЛАГАТАЙ ИРЭЭДҮЙ"
Өргөдөл
Энэ төслийн зорилго нь аж ахуйн нэгжүүдэд үүссэн Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийн идэвхжлийг дэмжих, татвар төлөх сахилга батыг сайжруулахад оршино. НӨАТ-ын өрийг чөлөөлөх зохицуулалт: 1. Аж ахуйн нэгж нь өөрийн хүсэлтээр НӨАТ-ын өрийг нэг удаа чөлөөлүүлэх боломжтой. 2. Хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн: НӨАТ-ын үндсэн өрийг чөлөөлөх 3. Хүсэлт гаргаагүй аж ахуйн нэгжид энэхүү зохицуулалт хамаарахгүй. Дараагийн татварын сахилга бат: 1. Энэхүү төслийн хүрээнд өрөө чөлөөлүүлсэн аж ахуйн нэгж нь: Дараагийн 2–3 жилийн хугацаанд НӨАТ-ыг хугацаанд нь төлөх үүрэг хүлээнэ Шинээр өр үүсгэсэн тохиолдолд хөнгөлөлт эдлэх эрхгүй байна 2. Хэрэв дээрх үүргийг зөрчвөл: Урьд нь чөлөөлөгдсөн татварыг буцаан ногдуулах Хуулийн дагуу хариуцлага тооцох