АВТОМАШИНЫ ТАТВАРЫГ ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ӨДРҮҮДЭД ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ХАСАХ ТУХАЙ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

22

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202610-16887

100,000

Б Ганаа

2026.10.14 10:10

Тайлбар:
Энэхүү санал нь иргэнээс авч буй татвар болон төрөөс тухайн иргэнд олгож буй тээврийн хэрэгслийн ашиглалтын боломжийг харилцан уялдуулах, татварын шударга байдлыг хангах зорилготой юм

Өргөдөл

Монгол Улсад бүртгэлтэй автомашин эзэмшигч иргэд бид жил бүр тээврийн хэрэгслийн албан татвар төлдөг. Гэвч нийслэл Улаанбаатар хотод замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронд үндэслэн тодорхой нэг ажлын өдөр тухайн автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хязгаарлалт хэрэгжиж байна. Одоогийн зохицуулалтаар автомашины улсын дугаарын сүүлийн цифрээс хамааран долоо хоногийн нэг ажлын өдөр замын хөдөлгөөнд оролцох боломжгүй бөгөөд энэ нь жилийн хугацаанд ойролцоогоор 52 орчим ажлын өдөр болж байна. Үүнээс гадна СОР17 зэрэг олон улсын арга хэмжээ, нийслэлийн онцгой нөхцөл болон бусад арга хэмжээний үеэр автомашиныг тэгш, сондгой дугаараар нь ялган олон хоногоор замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх нэмэлт хязгаарлалтууд хэрэгждэг. Өөрөөр хэлбэл автомашин эзэмшигч нь тухайн автомашиныхаа жилийн албан татварыг бүтэн жилээр төлдөг боловч төрийн шийдвэр, хөдөлгөөний зохицуулалтын улмаас тухайн автомашинаа тодорхой тооны өдрийн турш ашиглах боломжгүй болдог. Иймд дараах асуудлыг хууль тогтоомжид тусган шийдвэрлэхийг хүсэж байна. Үүнд: 1. Улсын дугаарын хязгаарлалт болон СОР17 зэрэг арга хэмжээний үеийн тэгш, сондгой дугаарын хязгаарлалт, бусад төрийн шийдвэрээр тогтоосон хөдөлгөөний хязгаарлалтаар тухайн автомашин замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон **нийт өдрүүдийг жил бүр нэгтгэн тооцох** 2. Тухайн ашиглах боломжгүй болсон өдрүүдэд ногдох тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээг **хувь тэнцүүлэн хасах**, эсхүл дараагийн татварын жилд шилжүүлэн тооцох 3. Жилийн татварыг 365 хоногт хуваан нэг өдрийн татварын хэмжээг тооцож, тухайн жилд хөдөлгөөн хязгаарласан нийт өдрийн тоогоор үржүүлэн татвараас хасах зохицуулалт бий болгох

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

22

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)