3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

100,000
2025.06.23 11:06
Тайлбар:
Эх орныхоо хөгжил дэвшилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, улсдаа татвараа төлж, төрийн албандаа ажиллаж буй нягтлан бодогчид бусад төрийн албан хаагч нартай адил хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласаны тэтгэмж авах эрхтэй.
Өргөдөл
Байгууллагын нягтлан бодогч ажлын ачаалал ихтэй, ажлын хариуцлага өндөр, байгууллагын үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай албан тушаалуудын нэг мөн. Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж буй нягтлангуудад 3 жил эсвэл 5 жил тутам мөнгөн тэтгэмж олгох хэрэгтэй байна. Үүнтэй холбоотой хуулийн төсөл боловсруулах хэрэгтэй байна.