3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

100,000
2025.04.18 16:02
Тайлбар:
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонголтоор сонгодог болгох хуулийн шинэчлэлийн төслийг Монгол Улсын үндсэн хуулийн 58, 62-р заалтууд, Сонгуулийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудын заалтуудад шинэчлэн оруулах хуулийн төслийг УИХ-р батлуулах шаардлагтай байна. Улаанбаатар хотын даргыг сонгуулиар сонгодог болсноор ардчилал ба иргэдийн оролцоо нэмэгдэх, ил тод байдал хариуцлага сайжрах, хотын хөгжлийн бодлого тогтвортой болох төр засгаас хараат бус байх зэрэг олон давуу тал үүсэх тул хотын иргэд бид өөрсдийн амьдралд шууд нөлөөлөх энэхүү чухал албан тушаалыг өөрийн сонголтоор сонгох эрхээ олж авах шаардлагтай байна.
Өргөдөл
Миний бие Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэн хүний хувьд, хотын удирдлагын ил тод, ардчилсан, иргэдийн оролцоонд тулгуурласан тогтолцоог бүрдүүлэх зорилгоор дараах санал, хүсэлтийг Монгол Улсын Их Хуралд хүргүүлж байна. Үүнд: Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу, өнөөдөр нийслэлийн Засаг дарга (хотын дарга)-г Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж, Ерөнхий сайд батламжилдаг төвлөрсөн хяналт бүхий тогтолцоо хэрэгжиж байна. Энэ нь нийслэл хотын удирдлагын ардчилсан зарчим, иргэдийн санал, оролцоог хангах боломжийг хязгаарлаж, нийтийн эрх ашгийг бүрэн тусгахгүй байгаад олон нийтийн зүгээс шүүмжлэл ирсээр байна. Дэлхийн олон ардчилсан оронд (АНУ, Их Британи, Герман, Япон, Өмнөд Солонгос гэх мэт) хотын даргыг тухайн хотын иргэд шууд сонгох ардчилсан жишиг тогтсон бөгөөд энэ нь ил тод байдал, хариуцлага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чухал хэрэгсэл болдгийг харуулж байна. Иймд дараах саналыг хүргүүлж байна: Санал: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн 58, 62 заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулж, Улаанбаатар хотын Засаг даргыг нийслэлийн иргэдийн шууд сонгуулиар сонгодог зохицуулалтыг тусгах; 2. “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Сонгуулийн тухай хууль” болон бусад холбогдох хуулиудад шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулах; 3. Ийнхүү нийслэлийн удирдлагын тогтолцоог илүү ардчилсан, хариуцлагатай, иргэдэд ойр болгох эрх зүйн шинэчлэлийг эхлүүлэх. Иргэдийн оролцоонд тулгуурласан шийдвэр гаргалт, нутгийн өөрийн удирдлагын бодит хэрэгжилтийг хангах үүднээс миний энэхүү өргөдөл, саналд анхаарал хандуулж, хууль тогтоох шатны хэлэлцүүлэгт тусгаж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна.
2025.04.25 16:34
2025.05.25 16:34