1. Ажлын хэсэг байгуулах
33,000
2023.10.31 15:32
Тайлбар:
Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга хурлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурлаа орхин гарсан тохиолдолд зохицуулах заалт байхгүй байна.
Өргөдөл
Миний бие Д.Баттулга нь Ховд аймгийн Буянт сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар 11дэх жилдээ ажиллаж байна. МУЗЗНДНТУТХуульд заалт нэмэх хүсэлт гаргаж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурлаа орхин гарсан тохиолдолд зохицуулах заалт байхгүй байна. Энэхүү зохицуулалт байхгүйгээс Ховд аймгийн хурлын дарга хуралдаанаа хаяж явсан тохиолдол гараад байна. Цаашид ч олон гарч болзошгүй байна. Иймд хуулинд ....хурлын дарга хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг орхин гарсан тохиолдолд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь хуралдааныг удирдана... гэж заалт нэмж өгнө үү.