3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.06.16 14:42
Тайлбар:
1. Зах зээлийн хөгжлийн 36 жилийн явцад иргэдээ үнэлэх шудрага үнэлэмжийн тогтолцоо алдагдсанаас улс оронд ёс суртахуунгүйн гамшигт зуд өнөөдөр Монгол Улс-д нүүрлээд байна.
2. “ ОЮУНЫ ХЭМЖҮҮР БОЛ ӨӨРЧЛӨГДӨХ ЧАДВАР ЮМ. гэж Германы агуу алдартай онолын физикч эрдэмтэн АЛЬБЕРТ. ЭЙНШТЕЙН. 1879-1955 он”аль эрт хэлжээ.
3. Зах зээлийн үсрэнгүй хөгжлийн үндэс бол : Иргэн бүрийг өөрийн Үнэлэмжтэй, Үнэлгээтэй, Үнэтэй байхыг шаарддаг үүрэг, хариуцлагатай нийгэм билээ.
Өргөдөл
Монгол Улсын хууль тогтоох Дээд байгууллага УИХ-ын эрхэм Гишүүдэд хандаж доорхи хуулийн төсөл боловсруулж, нийхэмд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн баталж өгнө үү. Монголын Бүтээгч Иргэдийн Нэгдсэн Холбооны Тэргүүн миний бие : Монголын Оюунлаг, Хүчирхэг, Шудрага ард түмэндээ, мөн цахим хэрэглэгч нартаа хандаж : 1. Зах зээлийн харилцаанд “ОЮУНЫ УХААЛАГ ҮНЭЛЭМЖ”-ийн тогтолцоог хэрэгжүүлцгээе. 2. Монголын Иргэн бид өөрийн үнэтэй, үнэлэмжтэй, зах зээлийн харилцаанд ,ил тод, адил тэгш эрхтэй, шудрага өрсөлдөн оролцох дэвжээг бидэнд бэлэглэх “ ОЮУНЫ БИРЖ” –ийг хувь хүн, хувийн хэвшил, төрийн оролцоотой Хувьцаат Компани хэлбэрээр үүсгэн байгуулцгаая. 3. Үүний учир 100 000 хүнээр дэмжүүлсэн гарын үсэг цуглуулах шаардлагатай болсон тул, дэлхийн Монгол түмэндээ хандаж: гарын үсгээ цахимаар болон биеэр учиран зурж, үүсгэн байгуулагчаар оролцохыг урьж байна. Хүндэтгэсэн: “ОЮУНЫ УХААЛАГ ҮНЭЛЭМЖ - ОЮУНЫ БИРЖ” ХУУЛИЙН ТӨСЛИЙГ САНААЧЛАГЧ ЦЭРЭНСАМБУУГИЙН ЭНХЖАРГАЛ