1. Ажлын хэсэг байгуулах
33,000
2026.04.28 09:27
Тайлбар:
Улсын бүртгэлээс хасалт хийж буй тээврийн хэрэгсэлийн татвар болох авто тээврийн татвар дээр л улирлаар тооцож хасагддаг. Бусад татвар болох зам ашиглалт, утааны татварыг хасаж тооцож болохгүй байгаа нь өөрөө шудрага бус байгаад байна. НИТХ-аас үүнийг зохицуулах арга, журам гаргаж өгмөөр байна.
Өргөдөл
Энэ жилийн 2 сард өөрийн нэр дээрх тээврийн хэрэгсэлийг улсын бүртгэлээс хасуулахад тухай тээврийн хэрэгсэлийн жилийн нийт татварын дүнгээс эхний улиралд төлж болох дүнгээр татвар төлсөн боловч зам ашиглалт болон утааны татварыг нэхэмжилсээр байна. Харъяа дүүргийнхээ татварын хэлтэс болон ТЕГ-д очин уулзаж тайлбаласан боловч эдгээр татварыг хасах эрх зүйн орчин болон журам байхгүй гэж мэдэгдсэн юм. Энэ зохицуулалтыг НИТХ-ийн хуралд мэдэгдэж зохицуулах талаар зөвлөгөө өгсөн байгаа. Энэ өргөдлийг дэмжиж гарын үсэг зураад өгөөрэй.