1. Ажлын хэсэг байгуулах
33,000
2026.04.28 09:28
Тайлбар:
Нийслэлчүүд бидний цаг зав эдийн засагт олон жилийн турш сөргөөр нөлөөлж ирсэн түгжрэлийг бууруулах чухал шаардлагатай төслийг яаравчлан эхлүүлэх тухайд
Өргөдөл
Улаанбаатар хотын иргэд бидний амьдралыг сайжруулах амин чухал хэрэгцээний нэг замын түгжрэлийг бууруулах Туулын хурдны замын төсөл АН шинэчлэлийн засгийн газрын үеэс хэлцэгдэн өдгөө 10 гаран жил эрдэмтэн судлаачид олон улсын байгууллагуудын экспертүүд маш өргөн хүрээтэй олон талаас нь судлаж гарцаагүй эерэг үр нөлөө гарахуйц болохыг баталсан байдаг билээ. Энэхүү судалгаа шинжэлгээ нь орчин үеийн хиймэл оюун ухааны гудамны камеруудын тусламжтай хийгдсэн симуляциар баталгаажсан тухай нийслэлийн засаг дарга тайлбарлаж байсан. Улаанбаатар хотод маань өдрөөс өдөрт засаг дарга Нямбаатарын багийн хийсэн хийж буй ажлууд мэдэгдэхүйц үр дүнгээ өгөөд эхэлсэн бөгөөд засаг дарга тэдний багийнхан нийтийн тээврийн шинэчлэлт, шинэ бүтээн байгуулалтуудын газар чөлөөлөлт, гудамж тохижилт, зам засвар, өргөтгөл, нүхэн гарц, нийслэлийн алдагдсан өмчийг буцаан авах зэргээр маш олон ажлуудыг богино хугацаанд үр дүнтэй хийж байгаа. Хамгийн ихээр талархаж буй ажлуудын нэг нь олон жил олон хүний амь насанд хүрсэн утааг богино хугацаанд багасгасан зэргийг дурдаж болно. Гэвч харамсалтай нь өчнөөн жил олон судалгаа тооцоолол гаргасан тэдгээр эрдэмтэн судлаачдын судалгааг үгүйсгэсэн улстөрийн тоглолт Туулын хурдны замын төслийг гацаах дээр туллаа. Иргэдийн эдийн засаг эрүүл мэнд амар тайван амьдралтай салшгүй холбоотой энэхүү төслийг үйл ажиллагааг нь дэмжих ажлын хэсэг байгуулан үргэлүүлж өгөхийг хүсч байна