3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

100,000
2025.09.24 11:42
Тайлбар:
Иргэний бүртгэлийн мэдээллийн сан ба түүний байнгын шинэчлэлд суурилсан ургийн бичиг хөтлөлт ба бүртгэлийн нэгдсэн систем боловсруулж, E-Mongolia платформд нэгтгэн, иргэн өөрийн төрөл садны мэдээллийн зохих ёсны дата-г буюу "Ургийн бичиг-Угийн бичиг-Гэр бүлийн мод"-ны анхан шатны бүртгэлийг харж, танилцаж болдог үйлчилгээг нэвтрүүлэх болон түүнтэй холбоотой хууль, эрхзүйн орчныг бүрдүүлэх
Өргөдөл
Ургийн бичгийн хөтлөлт ба түүний ашиглалтын ач холбогдол нь шинжлэх ухааны болон түүхэн уламжлал талаасаа олон зүйл дээр зөв зүйтэй нь харагддагаас гадна, цаашилбал хүн амзүйн бодлогод сөргөөсөө, эерэгээр илүү нөлөөлж, энэ нь улмаар улсын урт удаан тусгаар тогтнолын суурь үндэс болно гэж үзэж байгаа тул энэхүү өргөдлийг илгээж байна. Мөн энэхүү системийг хэтэрхий дөвийлгөн авч үзэх хэрэггүй бөгөөд, одоогийн мэдээллийн санд тулгуурлан хялбар шийдэж болохоос гадна, хууль эрхзүйн орчинд илүүтэй анхаарах нь зүйтэй гэсэн үүднээс хуулийн төсөл гэсэн ангилалд энэхүү өргөдлийг илгээж байна.