БАРЬЦААГҮЙ ЦАХИМ ЗЭЭЛИЙН АППЛИКЕЙШНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮРМӨСӨН ХОРИГЛОХ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

40

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202610-90226

100,000

Бадарч ЦЭНГҮН

2026.10.23 11:40

Тайлбар:
Нийгмийн эрүүл мэнд, хүн амын генофонд, сэтгэл зүйн аюулгүй байдал: Нийгмийн стресс, гэмт хэргийн гаралт өсөх: Өрийн дарамтад орсон иргэд сэтгэл зүйн хүнд дарамт, амиа хорлох тохиолдол нэмэгдэж, өрөө төлөхийн тулд хулгай хийх, дээрэмдэх, авлига авах зэрэг гэмт хэрэгт холбогдох эрсдэл эрс өсөж байгаа нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Үндэсний аюулгүй байдал, санхүүгийн системийн тогтвортой байдалд заналхийлэх нь: Хүн амын дийлэнх хэсэг өдөр тутмын хэрэглээгээ санхүүжүүлэхийн тулд хэд хэдэн аппликейшнээс давхар зээл авч, нэгнийхээ өрийг нөгөөгөөр хаах байдлаар "өрийн мухардалд" орж байна. Энэ нь улсын хэмжээнд өрхийн орлогыг бүхэлд нь шавхаж, бодит худалдан авах чадварыг унагаж байна. Эдийн засгийн гажуудал ба бүтээмжийн уналт: Ажилчид ажилдаа төвлөрөхөөс илүүтэй өрөө хэрхэн төлөх, аль аппликейшнээс дахин зээл авах талаар санааширч, стрессдэх нь аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөрийн бүтээмжийг үлэмж бууруулж байна.

Өргөдөл

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эдийн засгийн хувьд бие даасан байх эрхийг ноцтойгоор зөрчиж, иргэдийг системтэйгээр өрийн хараат байдалд оруулж буй ямар нэгэн барьцаагүй, хялбаршуулсан, цахим хэлбэрээр богино хугацаанд зээл олгох үйл ажиллагааг улсын хэмжээнд хориглох нь үндэсний аюулгүй байдал, хүн амын генофондыг хамгаалах нэн яаралтай төрийн хамгаалалтын арга хэмжээ мөн болно. Нийгмийн стресс, гэмт хэргийн гаралт өсөх: Өрийн дарамтад орсон иргэд сэтгэл зүйн хүнд дарамт, амиа хорлох тохиолдол нэмэгдэж, өрөө төлөхийн тулд хулгай хийх, дээрэмдэх, авлига авах зэрэг гэмт хэрэгт холбогдох эрсдэл эрс өсөж байгаа нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Хувь хүний мэдээллийн аюулгүй байдал ба дарамт шахалт: Зарим аппликейшнүүд зээл олгохдоо хэрэглэгчийн гар утасны контакт, зураг, сошиал хаяг руу нэвтрэх зөвшөөрлийг хууль бусаар шаардаж, зээл хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд ар гэрийнхэн, ажлын хамт олон руу нь залгаж гутаан доромжлох, сэтгэл зүйн дарамт үзүүлэх явдал газар авсан.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

40

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)