СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД УЛС ТӨРИЙН НАМ НЭР ДЭВШҮҮЛЖ ОРОЛЦОХЫГ ХОРИГЛОЖ, ИРГЭН ӨӨРӨӨ НЭРЭЭ ДЭВШҮҮЛЖ ӨРСӨЛДӨХ ТУХАЙ ХУУЛЬ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

169

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202609-35997

100,000

Баянжаргал ЦОГТГЭРЭЛ

2026.09.24 12:34

Тайлбар:
Орон даяар хавтгайрсан намчирхал, талцлыг саармагжуулж, аж ахуйн удирдлагын хувьд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг улс төрийн намаас хараат бусаар хөгжүүлэн бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн бодлогыг залгамжтай, тогтвортой болгох, улс төрийн намуудыг асар их зардалтай, коммунист маягийн нүсэр бүтцээс нь ангижруулж, бодлогын намууд болгон төлөвшүүлэх, сум, дүүргийн боловсон хүчний хөгжил, тогтвор суурьшлыг баталгаажуулах, сонгогчдын гишүүнчлэлдээ баригдсан бус, эрх чөлөөт сонголтыг дэмжих, үндэсний эв нэгдлийг хангах, ардчиллыг бэхжүүлэхэд хуулийн зорилго оршино.

Өргөдөл

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД Иргэн Баянжаргал овогтой Цогтгэрэл миний бие сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохыг хориглож, шаардлага хангасан иргэн нэрээ өөрөө дэвшүүлж оролцдог байхаар хуульчлах асуудлаар иргэдийн нийтийн өргөдөл санаачилж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т "Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг нийслэл, сум, дүүрэгт тухай нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг хороонд иргэдийн Нийтийн хурал байна" гэж заасан хэдий ч есөн удаагийн орон нутгийн сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцсоны улмаас орон даяар намчирхал, талцал газар авч, иргэд ахуй амьдралаа умартан намын үйл ажиллагаа, нөлөөлөлд хамрагдах болж, ялангуяа сум, дүүргийн хөгжил царцанги байдалд орж, уламжлалт ахуй, соёл гээгдэх хэмжээнд хүрээд байна. Иргэдийн Хурлуудыг намын хурал болгосноор орон нутгийн хөгжлийн бодлого залгамж чанараа бүрэн гээж, боловсон хүчний тогтвор суурьшил алдагдаж, сум, дүүргийн хөгжил зогсонги байдалд орж, иргэд төв суурин газар бараадах зэрэг сөрөг үр дагавар ихээр гарч байна. Сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхийг хориглож, иргэн нэрээ дэвшүүлж оролцдог болсноор иргэдийн сонгуулийн эрх чөлөө хангагдаж, иргэд цул болон төр засгаа хянах бололцоо нэмэгдэж, авлига, хулгай эрх багасах, намчирхал талцалаас үүдэлтэй халаа сэлгээ багасч боловсон хүчин тогтвор суурьшилтай ажиллаж, хөгжлийн бодлого тогтвортой хадгалагдах, орон нутгийн сонгуулийн зардал эрс багасч, улс төрийн намуудын санхүүгийн хэрэгцээ буурах юм. Иргэд ахуй амьдралдаа илүүтэй анхаарч өрхийн бизнес ургийн бизнес болон хөгжиж, ардчилсан нийгмийн бат тулгуур болсон салбарын мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд хөгжих хөрс суурь бүрдэнэ. Иймд дээрх хуулийг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн баталж өгөхийг хүсье.

2026.10.04 15:23

2026.11.03 15:23

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

169

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)