3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.09.18 14:53
Тайлбар:
Төрийн үйлчилгээний (ТҮ) албан хаагчдын ажилласан жилийн үр дүнг үнэлж, тогтмол хугацаанд 5 жилийн нэмэгдэл олгох эрх зүйн зохицуулалтыг шинэчлэн батлах, цалин хөлсийг бодитоор нэмэгдүүлэх замаар нийгмийн баталгааг сайжруулахыг шаардаж байна.
Өргөдөл
Бүх салбарын Төрийн үйлчилгээний албан хаагчид нь төрийн ачааны хүндийг үүрч, тасралтгүй ажиллаж байгаа хэдий ч цалин хөлс, нийгмийн баталгаа хангалтгүй түвшинд байна. Иймд: ТҮ-ний албан хаагчдад ажилласан хугацааны буюу 5 жилийн нэмэгдлийг бусад төрийн албан хаагчдын нэгэн адил олгох. Төрийн албаны тухай хууль болон холбогдох дүрэм журмуудад энэ талаарх зохицуулалтыг тодорхой тусгаж, ялгаваргүй байдлыг арилгах. Инфляц, амьжиргааны түвшинтэй уялдсан цалингийн бодлого хэрэгжүүлэх арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал болон Засгийн газраас шаардаж байна.