САР БҮР ЦАЛИНГААС АВДАГ ЭМД-ЫГ ХУВИЙН ХЭВШИЛД ШИЛЖҮҮЛЭХ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

856

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202310-80136

100,000

Жаргалсайхан ОНОН

2023.10.31 15:38

Тайлбар:
Эмнэлгийн гол санхүүжилт даатгалаас очих ёстой бөгөөд даатгуулагчид эмнэлгийн үйлчилгээ авах гээд ирэхэд ямар нэг төлбөргүйгээр даатгалаас төлбөр төлөгдөх ёстой. Гэвч авлигалчид даатгалын мөнгийг олон зуун тэрбумаар идэж уудагаас үүнийг олгодоггүй. Монголын даатгал нэртэй татвараар Хөдөлмөрчин олныг шимэгчилж иддэг болсон. Мөн төрөөс даах учиртай хүүхэд, хөгшидийн хэт багаар тогтоож ард түмнийг залилалж хүүхэд хөгшид зохих хэмжээнд эмнэлгийн үйлчилгээ авах боломжгүйд хүргэсэн. Эмч сувилагчид хангалттай цалин авах боломжгүйд хүргэсэн.

Өргөдөл

Эмнэлгийг дампуурлаас аварч Эрүүл мэндийн даатгалын санд үүрлэсэн авилгалчдаас салах үүднээс өөр гарцгүй байна. Одоогийн эрүүл мэндийн даатгалын хууль нь сайхан ч үндсэн зарчим нь буруу юм. ЭМД-ын мөнгийг төр нэртэй авлигалчид идэж уун, энэ мөнгийг хэрэглэх ашиглах ёстой хөдөлмөрчин олон үр шимийг хүртэж чаддаггүй, үүнээс болж хамгийн өндөр цалинтай байх ёстой эмч сувилагчид хангалттай цалин авах боломжгүйд хүрсэн. Төрийн хууран мэхлэгч зангаас болоод хүүхэд хөгшидийн даатгалын мөнгийг хангалттай тогтоогоогүйгээс хүүхэд хөгшид эрүүл мэндээрээ цаг ямагт хохирч байна. Эмнэлгийг дампуурлаас аварч Эмч сувилагчдын цалинг нэмж Хөдөлмөрчид Хүүхэд Хөгшидийг эрүүл мэндээр нь хохироохгүйн тулд сар бүр цалингаас авдаг 4%-ийн даатгалын хувийн хэвшилд шилжүүлэх эсхүл төрд байх эсэхийг даатгуулагч өөрөө шийддэг байхыг хуулиар олгохыг дэмжиж өгнө үү. Монголын нэгдсэн няглтан бодогчдын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга Ж.Онон

2024.01.06 00:06

2024.02.05 00:06

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

856

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
Дэмжиж гарын үсэг зурах хугацаа дуусч хаагдсан

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)