“ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ”-Г ШИНЭЧИЛЖ, ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

3,221

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202311-33160

100,000

Загдаа ГЭРЭЛТ-ОД

2023.11.10 12:20

Тайлбар:
Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” компанийн Монгол Улсын Засгийн газартай хийсэн “Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г шинэчлэн найруулах, Монголын ард түмэнд хүртээх өгөөжийг 51 хувиар тогтоох, Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, ингэхдээ Газрын тосны бүтээгдэхүүн олборлолтоос Монголын ард түмэнд хүртээх өгөөжийг 51 хувиас доошгүй байхаар тусгах санал дэвшүүлж байна. Та бүхэн дэмжиж саналаа өгнө үү?

Өргөдөл

Дорнод аймагт газрын тосны бүтээгдэхүүний ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь Монгол Улсын байгаль орчныг бохирдуулж экосистемд ноцтой хохирол учруулж байна. Тус компани Монгол Улсын хууль хяналтын байгууллагын санал, дүгнэлтийг хүлээн авч зөрчлөө арилгахгүй явсаар Дорнод аймгийн Матад, Халхгол сумын нөхцөл сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд улам хүндэрсээр байгаа билээ. Тус компани “Хүрээлэн байгаа орчин, усны чанар, хаягдал усны Ерөнхий шаардлага MNS4943:2015” стандарт шаардлагад нийцэхгүй химийн бодистой хаягдал усыг байгалд нийлүүлж байгаа нь хяналт, шалгалтаар илэрсэн ч зөрчлөө арилгахгүй байна. Түүнчлэн химийн бодис хадгалах нэгдсэн агуулахгүй, химийн бодисын хадгалалт, хамгаалалт нь стандарт шаардлага хангахгүй өдий хүрчээ. Түүнээс гадна тосоор бохирдсон шороог цэвэршүүлэх технологи нэвтрүүлээгүйн улмаас их хэмжээний хуримтлал үүсгэж байгаль орчныг өнгөрсөн хугацаанд маш ихээр бохирдуулсан. Газрын гүний усыг их хэмжээгээр хэрэглэж шавхсанаар цөлжих нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ гол усны түвшин багасахад нөлөөлж байна. Байгальд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулж тал нутгийн экосистемд нөлөөлснөөр зэрлэг ан амьтад, тэр дундаа цагаан зээр үй олноороо устаж үгүй болсон. Тэр ч байтугай тухайн бүсэд бэлчээрийн нөөц хомсдож, мал аж ахуй эрхлэгчдэд ч томоохон хүндрэл учруулж байна. Тодруулбал, 2021-2022 оны өвөл гэхэд нийт 14 мянга орчим мал хиарсан нь урьд өмнө нь байгаагүй их хэмжээний хорогдол юм. Эрдэмтдийн тодорхойлж байгаагаар, төв Азийн хялганат хээрийн хэв шинжийг бүрэн хангасан, тал хээрийн жинхэнэ экосистем бүхий Дорнод Монголын алдарт Мэнэнгийн талаар 40 орчим салаа зам үүсгэн түүхий газрын тос тээвэрлэж байгаа нь амьд амьтан, ялангуяа Цагаан зээрийн сүрэг тогтоход бэрх болж тоо толгой нь огцом хурдтай буурч байгааг хэлдэг. Түүнчлэн экологийн ихээхэн хэмжээний хор хохирол амсаж буй энэ бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буйг тэмдэглэх нь зүй. Тэд Монголын газрын тосыг үнэгүй шахам шавхаж, газрын гүний усыг дуусгаж байгаагийн зэрэгцээ туслан гүйцэтгэгч компанийн монгол ажилчдын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөөр ирсэн. Дорнод аймгийн нутаг дэвсгэрийн 30 хувийг буюу Тамсагийн сав газрыг бүхэлд нь бүтээгдэхүүн хуваагдах гэрээгээр гадны хөрөнгө оруулалттай дөрвөн компанид эзэмшүүлсэн байдаг аж. Дорнод аймгийн газар нутгийг нь цөлжүүлэн, гүний усыг шавхаж байгаа тэдгээр компаниудын хамгийн том нь “Петро Чайна Дачин Тамсаг” юм. Петрочайна Дачин Тамсаг компанийн газрын тос олборлож буй талбай нь 119.2 сая тонн нөөцтэй буюу энэ үзүүлэлтээрээ дэлхийд 39-т ордог. Гэтэл тус компани өнгөрсөн 18 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний хүрээнд 77 хувийн ашиг авч байна. Үнэгүй шахам газрын тос авч байгаа хэдий ч Монгол орны байгаль, экосистемд хэдэн зуун жилээр ч нөхөн сэргэх боломжгүй ноцтой хохирол учруулж байна. Иймд, тус компанийн гаргаж буй зөрчлөө арилгаж, нөхөн сэргээлт явуулахыг шаардах, үгүй бол компанийн үйл ажиллагааг албадан зогсоохыг шаардаж байна. Мөн Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэн найруулж Монголын ард түмэнд хүртээх өгөөжийг 51 хувиар тогтоох, Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Газрын тосны бүтээгдэхүүн олборлолтоос Монголын ард түмэнд хүртээх өгөөжийг 51 хувиас ддошгүй байхаар хуульд тусгах саналтай байна. Байгалийн баялаг иргэдийн хяналт ТББ-ын тэргүүн З.Гэрэлт-Од, Дорнод аймаг дахь Босоо хөх монгол ТББ-ын тэргүүн М.Дондог болон нутгийн иргэдийн зүгээс...

2024.01.26 09:36

2024.02.25 09:36

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

3,221

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
Дэмжиж гарын үсэг зурах хугацаа дуусч хаагдсан

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)