БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АМЬДРАН СУУДАГ ЦӨӨХӨН УУГУУЛ УРИАНХАЙ, ДӨРВӨД, ТУВА ИРГЭД БИД УИХ Д ТӨЛӨӨЛӨЛИЙН МАНДАТТАЙ БОЛОХ ТУХАЙ.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

10

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202402-33496

100,000

Төмөр БАТ-ОЧИР

2024.03.18 09:05

Тайлбар:
Баян-Өлгий аймгийг 2024 оны УИХын сонгуульд тусад нь тойрог болгож 3н мандаттай үлдээсэнтэй уялдуулан тус аймгийн уугуул цөөнх Урианхай, Дөрвөд, Тува Иргэдийн зүгээс нэг мандатыг квотоор буюу санал асуулгаар УИХ д биднийг төлөөлөх нэг гишүүн байх ёстой гэж үзэн хүсэлт өргөдөл гаргаж байна.

Өргөдөл

Миний бие Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул Төвд овогт Төмрийн Бат-Очир 1974 онд төрсөн. Баян-Өлгий аймагт оршин суудаг цөөнх болсон Урианхай, Дөрвөд, Тува ард иргэд бид төрд үгээ хүргэж чадахгүй УИХ д биднийг төлөөлсөн гишүүн байхгүйгээс үүдэн бид бүхний нийгэмийн асуудал янз бүрийн тулгамдсан зүйлд эрх ашиг зөрчигддөг учир 2024 оны сонгуулиар Баян-Өлгий аймаг тусдаа тойрог болж байгаатай уялдуулан УИХ д суух 3н мандатын нэгийг бодлогоор квот хэлбэрээр ч юм уу уугуул амьдардаг цөөнх Урианхай. Дөрвөд. Тува иргэдийн төлөөлөл болох нэг гишүүний мандаттай болгож өгөхийг хүсэн өргөдөл гаргаж байгаа болно. Тухайн аймгаас сонгогддог УИХ ын 3н мандат нь 3уулаа казак хүн сонгогддог учраас бидэнд үгээ дайж төрд хүргэх боломж хомс байдаг аа. Баян-Өлгий аймгийн уугуул цөөнх болсон Урианхай, Дөрвөд, Тува иргэдийн болон тус аймагт ажиллаж амьдардаг нийт монгол хүмүүсийн нийгэмд тулгардаг янз бүрийн тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэхгүй хоцрогдож иймээс бид энэ удаагийн УИХ д нэг суудлын мандаттай болох ёстой гэж үзэн уг асуудлыг өргөн бариж байна. Иймд бидний чин хүслийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө гэж найдвар тавин УИХ ын эрхэм гишүүд болон нийт ард иргэдээсээ хүсэж байна.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

10

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)