1. Ажлын хэсэг байгуулах
33,000
2023.10.30 12:44
Тайлбар:
Санхүүгийн жилийн эцсийн тайлан хүлээн авах хугацаа нь Үндэсний 2 том баяртай давхацдаг. Жилийн эцсийн тайлан нь цагаан сартай, хагас жилийн тайлан наадмын маш олон хоногийн амралтын өдрүүдтэй давхацдаг. Энэ өдрүүдэд нягтлан бодогч санхүүч нар нь цаг нартай уралдаж гэр бүлээ мартан ажилладаг. Үндэсний 2 том баяраар бусдын адил эрхээ эдлэн баярын өдрүүдэд бусдын адил амархыг хүсэж байна.
Өргөдөл
Хагас жилийн тайлан гаргахад 7 сарын 5-ны дотор нийгмийн даатгалын тайлан 7-р сарын 10-ны дотор НӨАТ-ын тайлан гаргах ёстой байдаг. НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ хуулийн 4.1.1Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15; гэж заасан байдаг. Үндсэндээ нягтлан бодогч ажлын 4 өдрийн дотор бүх тайлан балансуудаа нэгтгэх үүрэг хүлээдэг нь богино хугацаанд боловсруулалт хийхэд хангалтгүй хугацаа юм. Жилийн эцсийн тайлан нь дараа оныхоо 1-р сарын тайлангуудтай давхцан мөн Хуулийн 4.1.3. Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3; өдрүүдтэй давхцан тайлан балансаа нэгтгэхэд хүндрэлтэй асуудлууд их үүсдэг. Ийд хуулийн хугацааг хагас жилийн тайланг 8-р сарын 01-ний дотор, жилийн эцсийн тайланг 3 сарын 01-ний дотор хүлээн авах хугацааг өөрчилж өгнө үү.
2024.02.15 21:23
2024.03.16 21:23