ЦАХИМ ОРЧНЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЯНАЖ САЙЖРУУЛАХ

2. Хяналт шалгалт явуулах

15

хүн зурсан

70,000

гарын үсэг цуглуулах
PN-202606-74915

70,000

Лхамсүрэн Анх-Оюун

2026.07.14 09:13

Тайлбар:
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА БОЛОН ИНОВАЦИ, ЦАХИМ БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНД ХҮРГҮҮЛЭХ НИЙТИЙН ӨРГӨДӨЛ Өргөдлийн гарчиг: Цахим орчинд хүний эрхийг хамгаалах, заналхийлэл, цахим дарамт (Cyber-stalking) үүсгэсэн олон улсын бүлэглэсэн гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгаж, эрх зүйн зохицуулалтыг яаралтай сайжруулах тухай Үндэслэл:Өнөөдөр Монгол Улсын цахим орчинд иргэдийн, ялангуяа өсвөр насны хүүхэд, залуучуудын амьд явах эрх, халдашгүй чөлөөтэй байх, нэр төр, алдар хүндээ хамгаалуулах Үндсэн хуулийн бодит эрхүүд ноцтой зөрчигдөж байна. Гадаад улсын иргэд дотоодын этгээдүүдтэй бүлэглэн, сошиал платформоор (Facebook, Instagram) зохион байгуулалттай, системтэй цахим дарамт (Cyber-stalking) үзүүлж, иргэдийг амь нас, эрүүл мэндээр нь хохироох, амиа хорлох бодит эрсдэлд хүргэх тохиолдол тасралтгүй гарсаар байна.

Өргөдөл

Иймд Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хууль, Эрүүгийн хууль, Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг УИХ-ын түвшинд хянан шалгаж, эрх зүйн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага үүсэв. Нийтийн өргөдлөөр УИХ-аас ШААРДАХ НЬ: Хуулийн хэрэгжилтийг хянан шалгах Ажлын хэсэг байгуулах: Цахим орчинд үйлдэгдэж буй заналхийлэл, гүтгэлэг, цахим дарамт (Cyber-stalking)-ын талаар иргэдээс хуулийн байгууллагад гаргасан гомдлыг хэрхэн шийдвэрлэж буй байдал, хууль сахиулагчдын хууль бус татгалзал, эс үйлдэхүйн практикийг шалгах УИХ-ын Түр хороо эсвэл Ажлын хэсгийг яаралтай байгуулах;Кибер цагдаа, Прокурорын олон улсын хамтын ажиллагааг албажуулах: Гадаад улсаас чиглэсэн цахим дарамтыг таслан зогсоохын тулд Монгол Улсын Прокурор, Цагдаагийн байгууллагаас Интерпол болон олон улсын сувгуудыг ашиглан "Эрх зүйн туслалцаа үзүүлэх хүсэлт"-ийг хугацаа алдалгүй, яаралтай горимоор илгээдэг БОДИТ МЕХАНИЗМ-ыг хуульчлах; Хортой контентыг цаг минутаар хаах зохицуулалт хийх: Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэж буй болон амь насанд нь заналхийлсэн сошиал хаяг, линк, постыг Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ) болон Мета (Facebook, Instagram) компанитай хамтран, хуулийн байгууллагын шийдвэрийг хүлээлгэхгүйгээр яаралтай горимоор 24-48 цагийн дотор Монгол Улсаас хандах эрхийг түр хаадаг, устгадаг эрх зүйн зохицуулалтыг тусгайлан тусгах; Консул, нотариатын хариуцлагыг чангаруулах: Хилийн чанадад суугаа Консулын ажилтнууд болон дотоодын нотариатчид бусдын нэр төр, эрх чөлөөнд халдах, заналхийлэх хууль бус үйлдэлд чиглэгдсэн итгэмжлэлийг гэрчлэхийг хориглох, иргэний амь нас эрсдэх аюул тулгарсан үед ГХЯ-ны "Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сан"-гаас хууль зүйн туслалцааны зардлыг шууд гаргадаг байхаар хуульчлах. Монгол Төр иргэнээ цахим халдлагаас цаг минутаар уралдан хамгаалах үүрэгтэй тул энэхүү нийтийн өргөдлийг УИХ-аар яаралтай хэлэлцэж өгөхийг шаардаж байна.

2. Хяналт шалгалт явуулах

15

хүн зурсан

70,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)