3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2024.10.02 16:20
Тайлбар:
2024 оноос УИХ-ын сонгуулийн хуулийн 42-р зүйл заасны дагуу сонгуулийн сурталчилгаанд "Нэгдсэн самбар" ашиглаж эхэлсэн.
Харин МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ; АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН "Сонгуулийн сурталчилгаа" гэсэн зүйлд Нэгдсэн самбар байрлуулах тухай заалт байхгүйгээс нийтийн зам талбай, явган хүний замаар зурагт самбарыг ихээр тавьж байгаа нь харагдах байдалд муухай, машин замын хөдөлгөөнд оролцоход зурагт самбарын цаанаас гэнэт гарч ирэх хүнийг харахгүйгээр мөргөж гэмтээх эрсдэлтэй байна. Иймээс дээрх хоёр хууль дахь нийтийн зам талбайд Зурагт самбарыг тавиулах хэсгийг хасч, оронд нь тодорхой газарт Нэгдсэн самбар байрлуулах талаар өөрчлөлт оруулах хүсэлтэй байна.
Өргөдөл
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН "37-р зүйл: Сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар, дэлгэц ашиглах"; АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН "41 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар, дэлгэц ашиглах" зэрэг хоёр хууль дахь зурагт самбар, дэлгэц ашиглах хэсэгт 2024 оны УИХ-ын сонгуульд ашигласан "Нэгдсэн самбар" байрлуулах, ашиглах тухай зүйл заалт нэмж оруулах, мөн зурагт самбар, дэлгэц ашиглахыг хориглож өгөх өөрчлөлт оруулмаар байна. 1. Замын зорчих хэсгийн ойролцоо тавьсан зурагт самбар, дэлгэцийг Явган хүний зам талбайд олноор өрж тавьдаг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг тэрэг түрсэн иргэд, унадаг дугуй, скүүтертэй иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулах эсрдэлтэй. 2. Харагдах үзэмжээр хэт олон сурталчилгааны самбар, дэлгэц нь хот, суурин газрын өнгө төрхөнд муухай үзэмжгүй харагдуулдаг. 3. Зурагт самбар, дэлгэц хэвлүүлж, байрлуулах зардал нь дундаж Нэр дэвшигчээс чамлахааргүй их мөнгө гардаг. Харин төрөөс тогтоож өгсөн Нэгдсэн самбарт цөөн тооны зурагт хуудас хэвлэн наах нь нэр дэвшигчдээс гарах зардалд хэмнэлттэй.